
МУСТА, жүжигчин Э.Ууганбаяртай ярилцлаа.
-“Гэм зэм” жүжгийн бэлтгэл хэр явж байна, энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Бэлтгэл ажил маш сайн байгаа, өнөөдрөөс тоглож эхэллээ шүү дээ. Энэ бол зөвхөн надаас шалтгаалах зүйл биш, багийн ажил. Арвин туршлагатай хамт олонтой бэлтгэлээ хийж, үзэгчиддээ хурдхан л үзүүлэх юмсан гэж догдолж байна. Айдсаас илүү догдлол их байна (инээв).
-Жүжгийн бэлтгэлдээ хэзээнээс оров?
-Цагаан сар өнгөрөөгөөд, хоёрдугаар сарын 10-наас бэлтгэлдээ орсон.
-Разухимины дүрийг бүтээх анхны саналыг та авсан гэсэн үү?
-Тийм ээ. Продюсер Ариука маань “Гэм зэм” нэгийг тоглохоос өмнө Разухимины дүрийг бүтээх санал тавьсан. Анхны саналыг сонсоод маш их догдолж шууд л зөвшөөрмөөр санагдсан. Уулзаад цагийн хуваарийг нь сонстол ‘’The Voice of Mongolia’’ шоуны маань бичлэгтэй давхцаж саналыг буцаасан. Ер нь ямар нэг ажлыг эхлүүлсэн бол түүнийгээ бүрэн, чанартай хийх зарчим баримталдаг. Тэгээд миний оронд Д.Түвшинбаяр маань тоглосон. Харин хоёр дахь удаагаа санал тавихад бичлэг, давхар ажлууд төлөвлөөгүй байсан учир зөвшөөрсөн.
-“Гэм зэм” жүжгийн хоёр дахь тавилтад шинэ жүжигчин олон нэмэгдсэн үү?
-Энэ удаагийн тоглолтод МУГЖ Б.Нармандах, жүжигчин Л.Дөлгөөн, Т.Ариунчимэг бид дөрөв шинээр нэмэгдсэн.
-Та ер нь хамгийн сүүлд хэзээ театрын тайзан дээр гарсан бэ?
-Яг арван жилийн өмнө гэр бүлийн хүнийхээ найруулсан “Гэнэтийн бэлэг” жүжгийн гол дүрд Тусгаар тогтнолын ордонд 23 удаа тоглож байсан. Үүнээс хойш жүжигт тоглоогүй арван жил болсон байна, арга хэмжээ хөтлөх гэж бол байнга л тайзан дээр гардаг.
-Одоогоор өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаж байна уу?
-Өөр дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй байна. Шоуны зураг авалт зэрэг ажлууд хагас жилийн ажил байдаг. Гэрээ хийдэг учир тэр дунд өөр зураг авалт уран бүтээлүүдэд оролцож бараг амждаггүй юм.
-"The Voice of Mongolia’’ шоуны дараагийн зураг авалт хэзээ вэ?
-Дөрөвдүгээр сард болно.
-Танай гэр бүлийн хүн ч бас жүжигчин. Та хоёр хамтарч дэлгэцийн уран бүтээл хийх бодол байдаг уу?
- “Найзууд” театр маань хоёр кино, нэг жүжигтэй. Цаг үеийн нөхцөл байдал илүү сайжрахаар гэр бүлийн хүнтэйгээ зоригтойгоор уран бүтээлүүд хийж эхэлнэ. Оролцогч биш, үйлдвэрлэгч тал руугаа орохоор зорьж байна. Орфей театрынхаа хамт олныг маш зоригтой байна гэж бодож байгаа. Бид хэвийн амьдралдаа одоо л орох гэж байна. Эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдлын хувьд ч маш зоригтойгоор ажиллаж байгаа. Найруулагч маань “Дайны цагт урлаг илүү их ажиллах ёстой” гэж хэлдэг юм. Энэ үгээр өөрсдийгөө зоригжуулаад л ажиллаж байна даа (инээв). Үзэгчиддээ хандаж бид нарыг үзэж өөртөө хөрөнгө оруулаарай, өөрийгөө баярлуулаасай гэж хүсч байна. Хамгийн чухал нь хүн өөрийгөө баярлуулах шүү дээ.

-Танай хүүхдүүд урлагийн салбарыг сонирхож байна уу?
-Манай том хүү одоо 17 настай, ирэх жил төгсөнө. Жүжигчин болно л гээд байгаа.
-Та юу гэж зөвлөж байна?
-Чи өөрөө л хүсвэл, чадвал кинонд тоглож болох маш гоё нээлттэй цаг үед амьдарч байна. Аав хүний хувьд хүүгээ нарийн мэргэжил эзэмшээсэй гэж боддог юм байна. Гэхдээ хүн дуртай юмаа хийж амьдарвал сайхан шүү дээ. Тиймээс хүүгээ ахисан түвшинд ааваасаа илүү жүжигчин байгаасай гэж сургууль сонголтод нь маш их анхаарч байгаа.
-Сая “Хамгийн чухал нь өөрийгөө баярлуулах” гэж хэллээ. Та өөрийгөө яаж баярлуулдаг вэ?
-Аз жаргалтай байгаа хүний дэргэд өөрийн эрхгүй баяр төрөөд сэтгэл сайхан болчихдог. Чи өөрөө жаргалтай байвал ойр тойрны хүмүүс чинь дагаад жаргалтай болно. Тиймээс чи өөрийгөө л жаргалтай байлгаад сурчихвал бусдыг жаргалтай байлгана гэж боддог. Миний хувьд үргэлж өөрийгөө цэнэглэж, шинэ зүйлс туршиж үзэх дуртай.
-Та Монголын хамгийн эрэлттэй хөтлөгчдийн нэг шүү дээ, анх хэзээ ямар шоу хөтөлж байв?
-Оюутан байхдаа хадам ээжийнхээ ажлын газрын хүний хуримыг хөтлөж байсан (инээв). Чадах уу гэхээр нь чадна л гэсэн, би ер нь чадахгүй гэж хэлдэггүй. Оролдож үзсэн болгоноосоо юм сурч байдаг. Бас оюутан байхад багштайгаа хамт “Бодь” группийн шинэ жилийг хөтлөж байсан.
-Анхны хөтлөлтөд их сандарч байв уу?
-Тэгэлгүй яахав. Оюутан байхад тайзны яриа, хөтлөлтийн хичээлүүд ордог байсан. Эхнэртэйгээ хосоороо хөтлөгч хийж байсан үеэ тод санадаг. Одоог хүртэл зураг нь бий.
-Жүжигчин Г.Анхбаяр та хоёр оюутан ангийн найзууд уу?
-Анхаа маань СУИС-т надаас гурав доод ангийн төгсөлт. Анх 2015 онд “Авьяаслаг монголчууд” шоуг хамт хөтөлж байсан. Манай Анхаад надад байхгүй бүх зан чанарууд байдаг. Харин Анхаад байхгүй бүх зан чанар надад байдаг гэж боддог. Хоёр өөр хүн хамт байхаар биенийхээ дутууг нөхдөг юм болов уу.
-Г.Анхбаяр та хоёр телевизийн бичлэгт алдаа гаргах ч юмуу паян бий юү?
-Бараг байхгүй дээ, алдаа гаргахгүйг хичээдэг. Телевизийн том шоуг хөтлөхөд алдаа гарахгүй болтол нь бэлтгэл хийдэг. Алдаа гаргахгүйн тулд бид хоёрыг нэг хүнд хариуцуулж, түүний доор дахиад хүмүүс гээд маш нарийн зарчим, зохион байгуулалттай ажилладаг.
-Жишээлбэл, “The voice of Mongolia” шоуны нэг удаагийн бичлэгийг хэр удаан давтдаг вэ?
-Сарын өмнөөс бэлтгэл эхэлдэг. Ер нь ямар ч ажилд эдийн засгийн хангалуун байдлаас илүү бэлтгэл сайтай хүмүүс “Лаг” харагддаг.
-Энэ улирлын шоуг та ганцаараа хөтөлж байгаа. Ганцаараа хөтлөх ямар байна?
-Анхаагийн үгийг л хоёр дахин хэлж байна даа (инээв). Маш их бэлтгэж байгаа. Үзэгчдэд зарим зүйл дутуу санагдаж магадгүй. Анхаа маань “Centrel tv”-г байгуулж удирдлагаар нь ажиллаж байгаа. Мөн дэлхийн хэмжээний контентыг хүргэх гэж байгаа учраас давхар ажиллах боломжгүй болсон.
-Рекламанд тоглох, жүжиглэх, хөтлөх гээд бүгд таны мэргэжилтэй холбоотой ажил. Та алинд нь илүү дуртай вэ?
-Би хийж байгаа бүх зүйлдээ сэтгэл хангалуун байдаг, бүгд таалагддаг. Бүгд л миний хийх ёстой ажил шүү дээ.
-Хатуу хөл хорионы үед “The Voice of Mongolia” шоуг үзэгчгүй хөтлөхөд ямар байсан бэ?
-Ёстой эвгүй юм билээ. Надад тэгж санагдаж байхад дуулсан хүмүүст бүр эвгүй, ямар нэг зүйл дутуу санагдсан байх. “Ододтой бүжиглэе” шоу ч мөн үзэгчгүй явагдсан. Амьд харилцаа гэдэг их чухал.
-Киноны санал ирж байна уу?
-Ирж байна, буцаах шиг хэцүү зүйл байдаггүй. Энэ дашрамд залуучууд, найруулагч нар, продакшнуудаасаа хүлцэл өчье. Надад бүр хэцүү байгаа шүү гэж л хэлье. Жилд дунджаар хоёроос гурван киноны санал ирдэг.
-Та кинонд ихэвчлэн хөдөлгөөнтэй, хүүхэмсэг залууийн дүр бүтээдэг, өөр ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?
-Ямар ч жүжигчнийг бид яг нэг төрлөөр нь хүсч, хүлээж авсан байдаг. Өөр өөр дүр гэхээс илүү чаддаг зүйлээ тултал нь хийхийг хичээдэг.
-Яагаад урлагийн хүн болсон юм бэ?
-Манай ээж кино үйлдвэрт инженерээр ажилладаг байсан. Ээжийнхээ ажлын хашаанд ажилчдын хүүхдүүдтэй тоглож, хүүхэлдэй үзэж өссөн. Тэр л нөлөөлсөн байх. Мөн 14 дүгээр сургуулийн Тогосоо багш, дуу хөгжмийн багш хоёр маань надад СУИС-д конкурс өгөхийг санал болгосон.
-“The Voice of Mongolia” шоуг нэгдүгээр улирлаас нь хойш хөтөлж байна. Өөрөө ороод үзье гэж бодож байсан уу?
-Үгүй, бодож байгаагүй юм байна. Энэ зөвхөн дууны шоу биш, хэн нэгэнд итгэл найдвар, урам, хүсэл тэмүүлэл өгөх зорилготой мөрөөдлийн шоу. Үүнийг үзсэн, орсон хүмүүс сайхан мэдрэмж авч, би ч гэсэн чадах юм байна гэсэн итгэлтэй болж байвал тэр л мөн чанар нь.
Сүүлийн үед сошиалд хүн бүрийн зовлонг яриулж, дуулууллаа гэх шүүмжлэл харагдсан. Тэр хүнд хэцүү байгаа ч тайзан дээр гараад дуулж байна гэдэг чинь агуу биз дээ.
А.Гантуяа
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ
Монголын анхны 7D тавилт бүхий "ТӨР ҮР ХОЁР МИНЬ МӨНХ ОРШИГ " аялгуут жүжгийг эх орончдын өдөрт зориулан тоглох гэж байна
Г.Эрхэмбаяр: Мөөеө аварга холыг харж намайг цолны босго алхуулсан болов уу гэж ойлгодог
Яруу найрагчийн ижий
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих