
Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ өөрийн бүрэн эрхийн дагуу хориг тавьсан учир өнгөрсөн баасан гаригт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины асуудлаар тогтоолын төсөл баталж чадаагүй юм. Иймээс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины хямралын талаар Ерөнхий Ассамблейн онц чуулган хуралдуулах тухай 2623 дугаар тогтоолыг ням гаригт баталсан. НҮБ түүхэндээ ийм онц их хуралдааныг 10 удаа зарлаж байгаа бөгөөд Аюулгүйн Зөвлөл сүүлийн дөчин жилийн хугацаанд анх удаагаа ийм тогтоол баталсан гэдгийг тус зөвлөлийн хэвлэлийн мэдэгдэлд онцолсон юм. Ийнхүү НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины хямралын талаар Ерөнхий Ассамблейн онц чуулган хуралдуулж, ОХУ-д Украины эсрэг хийж буй түрэмгийллээ зогсоож, тус улсын нутгаас үг дуугүй цэргээ гарган, “ДНР”, “ЛНР”-ийн тусгаар тогтнол гэх асуудлаа яаралтай эргэн харахыг шаардсан “Украины эсрэг түрэмгийлэл” гэсэн нэртэй тогтоолыг батлав. Уг тогтоолыг 141 улс дэмжиж Орос, Беларусь, Эритрея, Хойд Солонгос, Сири улс эсэргүүцэж ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл бүхий Монгол, Хятад зэрэг 35 улс түдгэлзсэн санал өгчээ. Эритрея гэдэг нь Африкийн зүүн талд, Улаан тэнгисийн эрэгт орших 117 600 км газар нутагтай 6,08 сая хүн амтай улс билээ. Харин энэ тогтоолыг ОХУ ёстой огт тоохгүй. Учир нь НҮБ-ын Ассамблейн чуулган 2014 онд оросууд Крымыг хүчээр нэгтгэснийг буруутгасан тогтоол батлахад 100 улс дэмжиж 11 улс эсэргүүцэж, 58 улс түдгэлзэж байсан юм. Хэргийн учир нь АНУ тэргүүтэй барууны улсууд Оросын эсрэг явуулж буй арга хэмжээгээ дэлхий нийтээр дэмжүүлж чадсанд байгаа юм. Өнгөрсөн лхагва гаригт АНУ-ын ерөнхийлөгч Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа. “State of the Union” гэж нэрлэгддэг жил тутмын ийм илтгэлийг тус улсын ерөнхийлөгч шинэ оны эхэнд тавьдаг уламжлалтай юм. Ерөнхийлөгч Жо.Байдены нэг цаг орчим үргэлжилсэн энэ удаагийн илтгэлд Украины хямралын асуудал бие даасан нэг сэдэв болж орсон байна. Байдены илтгэлд Украины элчин сайд Оксана Маркарова уригдаж, тэргүүн хатагтай Жилл Байдентай зэрэгцэн хүндэт суудалд суусан байв. Ерөнхийлөгч Жо.Байден “Путины дайн урьдаас төлөвлөгдсөн байсан. Тэр дайнаас сэргийлэх дипломат арга замуудаас татгалзсан. Тэр Өрнөд болон NATO-г хариу арга хэмжээ авахгүй гэж тооцоолсон байна. Тэр биднийг хагаралдуулж чадна гэж боджээ.
Гэвч Путин алдсан. Бид үүнд бэлэн байлаа” гэж хэлсэн. Мөн тэрээр орос олигархуудын бүх хөрөнгийг хураах болсныг “Тэдний хууль бусаар олсон бүх хөрөнгө, хувийн нисэх онгоц, бусдад гайхуулан зугаацдаг усан онгоцыг нь хураан авна” гэж хэлсэн. Англи зэрэг Европын улсууд төдийгүй Швейцарь, Япон улсууд мөн ийм арга хэмжээ аваад эхэлсэн. Тэрээр Оросын эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээ илэрхийлээд “Путин юу ирж байгааг төсөөлөхгүй байна” гэж анхаарууллаа. Тэгвэл стратегийн иж бүрэн түншлэлтэй хойд хөршдөө бид яаж гай болохгүй тус болох вэ? Нэгдүгээрт, өнөөдөр барууны улсын иргэд оюутан, дипломат, жирийн иргэн ч бай орос хүн л бол ад үзээд эхэллээ. Иймээс юуны өмнө орос хүнийг огт ад үзэж болохгүй. Энэ бол хамгийн чухал зүйл.
Хоёрдугаарт, орос даяар хүнсний ургамлын бордооноос эхлээд мерседес бенц машин, боинг онгоцны сэлбэг хүртэл барууны бүх барааны хомсдолд орох болж байна. Үүнд нэг юмыг бид онцгойлон маш сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Энэ бол бид барууны ямар ч барааг ОХУ-ын хил рүү оруулж зарж болохгүй. Ингэх л юм бол бид өөрсдөө олон улсын хориг зөрчсөн хэрэгт орж жинхэнэ баларна. Харин улс дотроо бол ямар ч бараа зарж болно. Жишээ нь, оросууд хоригийн эсрэг 2-3 жил тэсэх алт урьдчилан нөөцөлсөн. Тэгвэл энэхүү хүчтэй хоригоос болоод өнөөдөр Оросын энэ хямд алтыг худалдан авч өөрсдөө хоригт орох улс байхгүй болчихсон гэсэн үг. Харин өөрийн улс дотор бол ямар ч алтыг аль ч улс худалдан авч цааш нь зарж болно. Өөрөөр хэлбэл, манай бүх худалдаачид нийлж “холбоо” байгуулан Гадаад хэргийн яам, элчин сайдын газар, консултайгаа нийлж оросуудаас юуны өмнө хаанахын ямар, ямар бараа хэр зэрэг хэрэгтэй байгаа судалгаа ав. Тэгээд энэ судалгаа өгсөн газартайгаа байнгын холбоо тогтоо. Энэ судалгааныхаа дагуу хэрхэн ажиллаж бараа нийлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарга. Энэ хугацаандаа Оросын том, хүчтэй, даацтай ачааны оноцуудыг хөлсөлж түр Монгол Улсын мэдэлд ажиллуулах гэрээ хийж улсынхаа далбааг уг онгоцнууд дээрээ зуруулж ав. Ингээд гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу баруунаас бараа худалдан авч Алтанбулагийнхаа чөлөөт бүсэд худалд. Олсон орлогоороо Оросыг хангах экспортын жижиг, дунд үйлдвэрүүд байгуулцгаая. Мэдээж барууны хөрөнгө оруулагчтай нийлсэн хамтарсан үйлдвэрүүд байх болно. Монгол Улс шууд л хөл дээрээ босоод ирнэ. Гэхдээ эндээс бид юу хожно гээч. XIII зуунаас хойш монголчууд бид анх удаагаа жинхэнэ ёсоор нэгдэнэ. Энэ л юугаар ч үнэлшгүй маш чухал зүйл.
Оросууд “Нет худа без добра” гэдэг. Энэ нь “Муу бүхэн сайн талтай” гэсэн үг.
Г.АМАРСАНАА
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Өнөөдөр олон улсын асуулт асуух өдөр
Янкуудад би өргүй!
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Сэтгэгдэл бичих