ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин амь үрэгдсэн цэргийн нөхөн олговрын хэмжээг мэдээлжээ.
Учир нь зарим хэвлэл, сошиал сувгуудаар Оросын эрх баригчид Украинд амь үрэгдсэн цэргүүдийн нөхөн олговрын хэмжээг 11,000 рублиэр буюу 100 доллараар тогтоосон тухай мэдээлээд байсан.
Тэгвэл өчигдрийн мэдээллээр, Путин үүнийг няцаагаад нөхөн олговорт 7 сая гаруй рубль буюу 64,000 доллар олгохоо амлажээ. Харин шархадсан цэргийн алба хаагч бүр 3 сая рублийн 27,000 доллар тэтгэмж нэг удаа авах бол тахир дутуу болсон алба хаагч бүр насан туршдаа засгийн газраас тэтгэмж авахыг хэлжээ.
Түүнчлэн Украин дахь байлдааны ажиллагаанд нь тодорхой хэмжээний саад тохиолдсоныг Путин бас хүлээн зөвшөөрчээ.
Сэтгэгдэл бичих