
Сэтгэл засалч, наркологич Ө.Өнөмөнхтэй нийгмийн стресс болоод түүний үр дагаврын талаар ярилцлаа.
-Түгжрэл, утаа, эрх баригчдын буруу үйлдлээс үүдэлтэй бухимдлыг бид нийгмийн стресс гэж ойлгодог. Мэргэжлийн үүднээс үүнийг хэрхэн тайлбарладаг юм бэ?
-Нийгмийн стресс нь тухайн хүний өөрийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас шалтгаалдаг буюу хүнээс өөрөөс нь хамаардаг. Ингэхдээ гэр бүлийн, улс төрийн, санхүүгийн, ажлын стресс гэсэн олон зүйл нөлөө үзүүлдэг гэж сэтгэл зүйн шинжлэх ухаанд тодорхойлсон байдаг. Нийгмийн сөрөг хандлага, харилцааг хүмүүс өөрсдөө бид бий болгодог. Стресс бол нэг хэлбэрийн сэтгэцийн өвчин юм. Стрессээс үүдэлтэй нойргүйдэл, сэтгэл гутрал нь цаашлаад амиа хорлох хүртэлх хэмжээнд хүртлээ даамжирдаг чимээгүй тахал юм. Стрессээ тайлж чадахгүй удаан хадгалаад яваад байвал хүнд зан төрх үйлийн эмгэг илэрдэг. Үүнийгээ хүн өөрөө анзаардаггүй. Одоогийн нийгэмд ихэнх хүн дуу чимээ багатай, ганцаараа байх орчинг хайдаг болсон нь өөртөө итгэх итгэл байхгүй болж байгааг илэрхийлж байна. Энэ нь сэтгэл гутралын асуудал юм. Хэнд хандахаа мэдэхгүй явсаар хүмүүс сэтгэцийн гүн хямралд орсон хойноо мэргэжлийн хүнд ханддаг.
-Хятад улсад боловсрол эзэмшсэн хүний тухайд Монгол болоод Хятадын нийгмийн стрессийг харьцуулахад ямар ялгаа ажиглагдсан бэ?
-Би АШУИС-ийг хүний их эмчээр төгсөж, Хятадад багшийн төв сургуулийг улс төрийн сэтгэл судлалаар төгсөж, одоо нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр докторт суралцаж байгаа. Хятад, Монгол хоёрын нийгмийн сэтгэлзүйн онцлог буюу иргэдийн стрессийн асуудал их ялгаатай байдаг.
Хятад дөрвөн жилд тутамд иргэдийн сэтгэл зүйн байдлыг үнэлсэн, стрессийн шалтгааныг тодорхойлох судалгаа хийдэг. Үүний үр дүнд иргэдээ дэмжих чиглэлээр бодлого хэрэгжүүлээд эхлэхээр стресс үүсгэгч гол хүчин зүйлүүдийг устгасан. Хятадад эмнэлэг болгонд сэтгэл зүйн тусламж үйлчилгээ үзүүлэх эмчийн өрөө тасалгаа байдаг. Учир нь өвчин бүр ямар нэгэн стресс дагуулдаг. Харин манай улсын хувьд эсрэгээрээ эдгээр хүчин зүйлүүд байдаггүй. Монгол Улсын иргэдийн стрессийн түвшин маш өндөр байдаг. Учир нь баян, ядуугийн ялгаа, биенээ ялгаварлан гадуурхах, доромжлох, дорд үзэх, хэл амаар гутаах гээд маш олон асуудал байдаг. Өдөр тутмын амьдралын асуудал нөгөө ажил, гэр бүл, найз нөхөд, хүрээлэл нь нийгмийн стрессийг үүсгэж байдаг. Сүүлийн жилүүдэд манай улсын хувьд ард иргэдийг дэмжих чиглэлийн судалгаа болон төлөвлөгөөт ажил хөтөлбөрүүд төдийлөн хэрэгжихгүй байгаа.
-Байгууллага, хамт олноороо баяр ёслолын өдрүүдийг согтууруулах ундааны зүйлс хэрэглэж тэмдэглэдэг буруу дадал тогтоод удлаа.Үүнийгээ стрессээ тайлах арга гэж тайлбарладаг?
-Согтууруулах ундаа болон сэтгэц идэвхэд нөлөөлдөг бодисын хор уршиг бол одоогийн нийгэмд тахал болон хувирч байна. Байгууллагуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөхөөр очиход “Манайх сардаа нэг удаа хамт олноороо салхинд гарч, ууж идэж, шоудаад стрессээ тайлдаг” гэж ярьдаг. Энэ бол монголчуудын стрессээ тайлдаг хамгийн мунхаг арга юм. Залуус “Архи уухгүй бол спирт дутагдаад байна” гэж ярихыг сонсож байсан. Хэзээ ч хүний бие спиртээр дутагддаггүй. Харин архи уухаар аз жаргалын даавар ялгарч, сэтгэл хөдлөлд автаж, сэтгэлээ нээж ярилцдаг. Үүнээс үүдэн хүмүүс найзуудтайгаа суугаад уухаар стрессээ тайлаад байгаа мэт мэдрэмж авдаг. Энэ нь бага багаар архинд донтож байгаагийн шинж юм. Өөрийгөө өмөөрч, архинд донтоогүй гэж хэлэх нь архинд орсны эхний шинж тэмдэг юм. “Бие өөрийн эрхгүй нэхээд байна. Баяр ёслол таарахаар архи уумаар санагдаад байна. Яаж гарах уу” гэсэн сэдэл төрөх нь архинаас гарах 50 хувиа давсан гэсэн үг юм. Донтолтын үед хүнд бие махбодын, нийгмийн, сэтгэл зүй болон оюун санааны хараат байдал үүсдэг. Донтолттой хүн хараат байдалд орсноор бие махбодь, сэтгэл зүйн тэнцвэртэй, тогтвортой байдал алдагдаж, зан үйлийн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Донтолтод хүргэдэг хүчин зүйлс нь хүн бүрд харилцан адилгүй байдаг нь тэдний ярианаас ажиглагддаг. Жишээлбэл, нийгэм, ажлын хамт олон, гэр бүл, найз нөхдийн нөлөөлөл нь донтолтод асар ихээр нөлөөлж байгаа.
-Нийгмийг зөв зүг рүү чиглүүлэх ёстой хүмүүс нь төрийн албан хаагчид. Гэтэл ажлын байран дээрээ архидсанаас амиа алдсан хэрэг хүртэл гарсан. Таныг Нийслэлийн Эрүүл мэндийн газарт байхад ч архидалттай холбоотой асуудал гарч байсан?
-Төрийн байгууллагуудад архидалт их байгааг хүлээн зөвшөөрнө. НЭМГ-т ажлын байран дээрээ архидсаны улмаас халагдсан тохиолдол гарсан. Төрийн албан хаагч цар тахлын онцгой нөхцөл байдлын үед ажлын байран дээрээ архидна гэдэг асар хариуцлагагүй, буруу үйлдэл.Төрийн алба хашиж байгаа ахмадууд залуу үедээ үлгэр жишээ үзүүлж байх ёстой. Гэтэл тухайн тусгай зөвшөөрөл хариуцаж байсан мэргэжилтнүүд архи ууж байсныг би ч, Нийслэлийн Эрүүл мэндийн газрынхан ч мэдэж байсан. Хамт олон нь бүгд мэдэж байхад “Биднийг архи уусан гэж гүтгэсэн. Хууль бусаар халлаа” хэмээн хэвлэлээр дэвэргэж байсан нь саяхан. Ичих нүүрэндээ элэг наах нь наркологийн хам шинж юм. Дараа дараагийн албан байгууллагын дарга нар үүнээс жишээ аваад ажлын байран дээр архидсан тохиолдолд шууд халах, арга хэмжээ авах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгэмд гаараад буй энэ архидалттай хатуу тэмцэх хэрэгтэй. Бид ажилчдынхаа сэтгэл зүйг дэмжихийн тулд өглөөдөө хамт кофе уунгаа илэн далангүй ярилцдаг соёл тогтсон. Ингэснээр нэг нэгнээ ойлгож, бие биедээ урам өгч, чадахгүй зүйлд нь тусалдаг болж харилцаа, ажлын энерги эерэг болдог. Мөн баяр ёслолыг согтууруулах ундаагүйгээр тэмдэглэдэг нь үлгэр жишээ гэж боддог. Нийгэм өөрчлөгдөөд эхлэхээр төрийн албан хаагчдын архидалт болон бусад асуудал арилна.
Б.ДОЛЖИНЖАВ

Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих