Г.Батбаяр: ОХУ-ыг тойрч нисвэл хугацаа хоёр цагаар нэмэгдэх эрсдэлтэй



2-р сарын 28 | 20 цаг 17 минут
648

ОХУ, Украины хооронд үүсээд байгаа нөхцөл байдал нь агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж байгаа талаар ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Батбаяр “Европын ихэнх орнууд ОХУ-ын агаарын тээврүүдийг өөрийн агаарын хилээрээ нэвтрүүлэхгүй гэж байна. Өнгөрсөн Баасан гарагаас Их Британийн “British Airways” ОХУ дээгүүр нисэхээ болилоо. Баруун Европын улсууд агаарын зайгаа хааж эхэлж байгаа нь Монгол Улсын агаарын тээврийн салбарт хэрхэн нөлөөлж, эрсдэл үүсгэх боломжтой талаар бид судалж байна. Хэрэв Европоос Азийг чиглэсэн нислэгт өөрчлөлт орвол манай улсын өнгөрөлтийн нислэг одоо байгаа тооноосоо дээд тал нь 78 хувь хүртэл буурах магадлалтай. Мөн шатахууны үнийн өсөлт болон шатахуун, түлшний  хангалт тасалдах зэрэг эрсдэл үүсэж болзошгүй харагдаж байна. Цаашид хэрэв ОХУ-ын нутаг дэвсгэрийг тойрч нислэг үйлдэхээр болбол нислэгийн цаг 2 болон түүнээс дээш цагаар нэмэгдэх эрсдэл ч бий. Өнөөдрийн байдлаар манай улсын агаарын тээврийн салбарт шууд аюул учруулахаар эрсдэл үүсээгүй байна” гэж танилцууллаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com