ГХЯ: Польш-Украины хилийн зурвасаас 16 иргэнээ татан авлаа



2022 оны 2-р сарын 27 | 15 цаг 15 минут
505

Варшав дахь Элчин сайдын яамны ажилтнууд Польш-Украины хилийн зурвасаас 16 иргэнээ авсан тухай Гадаад харилцааны яам мэдээллээ. Орон нутгийн цагаар 17:30 цагт тэднийг Польшийн хилээр нэвтрүүлжээ. Одоогоор Польш дахь ЭСЯ-нд манай 24 иргэн ирээд байна.

Өчигдөр 3 иргэн эх орондоо буцсан бол Польшид байгаа эдгээр иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулна. Түүнчлэн Харьков хотод байгаа үлдсэн 18 иргэнээ ойрын хугацаанд татан авахаар ажиллаж байгааг хэллээ.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com