Украин улсаас дахин 16 иргэнээ татан авчээ



2022 оны 2-р сарын 27 | 11 цаг 56 минут
934

Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтнууд Украинд байсан 16 иргэнээ Польш-Украин улсын хилийн зурвасаас орон нутгийн цагаар өчигдрийн 17:30 цагт хүлээн авсан талаар Гадаад харилцааны яамнаас мэдээлэв. 

Ингэснээр нийт 24 монгол иргэн Польш улсад ирээд байна. Мөн өчигдөр гурван иргэн эх орондоо буцсан бөгөөд Польшид байгаа иргэдээ хамгийн ойрын нислэгээр явуулахыг зорьж байгаа аж.

Украины Харьков хотод байгаа үлдсэн 18 иргэнээ ойрын хугацаанд татан авахаар холбогдох албаныхан тогтмол ажиллаж байгааг Гадаад харилцааны яамнаас мөн мэдээлэв. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com