Хөгжлийн Банкны (ХБ) муу зээлтэй холбоотой “Өрийг өөрөөр нь төлүүлье-нэгдье, нэхье” уриатай УИХ-ын гишүүд, зарим сайд, олон нийт, хэвлэл мэдээллийн бараг бүх хэрэгсэл орсон халуухан хэлэлцүүлэг Туушин зочид буудалд саяхан болов. Телевизийн олон суваг, нийгмийн сүлжээгээр орон даяар шууд цацсан энэ хэлэлцүүлэг иргэдийн бухимдлыг төрүүлж, эсэргүүцлийн давлагаа нийгэмд үүсгээд байна.
ХБ-ны зээлийн чанар муудсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй гарч, миний бие хүртэл энэ банк техникийн хувьд “дампуурсан” тухай жил хагасын өмнө бичиж байсан. Тэгвэл яагаад одоо энэ тухай ингэж онцгойлох болсон, ямар гарц шийдэл байгаа тухай иргэд бодитой мэдээлэл, ойлголт авах хэрэгтэй байна.
Яагаад гэвэл, ХБ-ны өрийн асуудлыг төрийн эрх барьж буй МАН-ын удирдлага нь дангаараа шийдэж чадахгүй түвшинд хүрсэн учир иргэд, олон нийтийн дэмжлэг авах шаардлагатай болжээ.
ХБ-ын зээлийн талаас илүү нь чанаргүй болтлоо яваад ирсэн нь Монгол улсын төр засаг олон жилийн авлигадаа хүлэгдэж, шүүх хуулийн систем нь авлигачид, олигархуудад үйлчилдэг болсны тод илрэл юм.
Энэ банкны чанаргүй зээлийг бүхий л аргаар барагдуулахын тулд эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй, зохион байгуулалттай, хууль шүүхийн хамгаалалттай улс төр, эдийн засгийн бүлэглэлтэй тэмцэх шаардлага тулгарлаа.
ХБ нь хойтон жил төлөх нэг тэрбум шахуу долларын бондын төлбөрөө өөрөө барагдуулж чадахгүй бол, баталгаа гаргасан хэдий ч ЗГ төлөх боломжгүй юм. Засгийн газар цар тахалтай тэмцэх, эдийн засгаа сэргээх зорилгоор нэг жилийн төсөвтэйгөө тэнцэхүйц хөрөнгийг хамаг нөөцөө шавхан гаргасан учир тийм их мөнгө байхгүй.
Тэгээд ч, Монгол Улс авлигаа хумихгүй бол ганц ХБ биш, улс орон өөрөө дампуурах түвшинд тулчхаад буйг төрийн эрх баригчид ашгүй ойлгосон бололтой. Авлигаа зогсоож чадахгүй бол МАН 2024 оны сонгуульд ялагдах магадлал өндөр.
ХБ-ны драмыг хураангуйлан дүрсэлбэл:
Эхлэл
МУ Хөгжлийн Банкийг бусад олон орны жишгээр урт хугацааны эх үүсвэрээр хөгжлийн төслүүд ялангуяа, дэд бүтэц, экспортыг дэмжих хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2011 онд байгуулжээ. Арвин туршлагатай Солонгосын ХБ-ны менежментийн багийг урин ажиллуулж эхлэв. Гадаадад бонд гаргаж 600 сая доллартой болов. Н.Алтанхуягийн засгийн газар 2012 оны 8-р сарын 10-нд байгуулагдав. Эдийн засгийн яам байгуулж Б.Батбаяр сайд нь болов. Төдөлгүй Засгийн газар гадаадад анх удаа бонд (Чингис) гаргаж 1.5 тэрбум доллар татав. Гэнэт маш их мөнгөтэй болсон төр засаг түүнийгээ өөрийн дураар ашиглах гэхээр дүрэм, журам ярьсан Солонгосууд саад болоод байсан учир тэдний гэрээг цуцлав.
Ингээд ардчилсан Монгол улсын гадаад өрийн түүх эхэлсэн. Өнгөрсөн арван жилд МУ-ын Засгийн газар ямар ч өр барагдуулаагүй, зөвхөн шинээр зээл авч, хуучин зээлээ төлсөөр ирлээ. Төлбөрийг нь хойч үе маань хийнэ ээ гэж Ерөнхий сайд нь нээлттэй хэлж байв. Түүнээс хойших Засгийн газрууд ХБ-ны удирдлагаар өөрсдийн хүмүүсээ тавьж, өөрсдөдөө ашигтайгаар олон тэрбум төгрөгийн зээлийг олгож ирлээ. Төрийн хөрөнгө бол хэний ч хөрөнгө биш гэдгийг Монголын эрх баригчид баталж эхэллээ.
Өрнөл
Арван жилийн дотор зургаан засгийн газар, зургаан гүйцэтгэх захирлын нүүр үзсэн ХБ-ны зээлийн хагас нь чанаргүй боллоо. Засаглал нь тогтворгүй, улс төрчидтэй холбоотой баахан зээл олгоод, эрсдэлийн сангаа байгуулахгүй, зээлээ төлүүлж чадахгүй байгаад гайхах хэрэггүй.
Эдүгээ 66 хуулийн этгээд зээл авснаас хэвийн 14, муудах магадлалтай 10, чанаргүй 42 зээлдэгч байна. Нийт 2.6 их наяд төгрөгийн зээл олгосны 1.8 их наяд төгрөг нь чанаргүй ангилалд оржээ. Чанаргүй 42 зээлдэгчийн 30-ыг шүүхэд шилжүүлсний 22 нь анхан шатны, 2 нь давж заалдах шатандаа явж, харин 6-тай нь холбоотой шийдвэр гарсан ажээ. Шүүх эргэж буцсаар 5 жил болдог.
2017 оны 2-р сарын 10-д ХБ-ны хуульд өөрчлөлт оруулж, юунд зээл өгөхийг УИХ-аар батлуулдаг байсныг, ХБ өөрөө шийдэх, харин олгох журмыг ТУЗ нь баталдаг болгожээ. Ийнхүү улсын хөрөнгийг хуйвалдан завших бүлэглэлийн үйлдэл хууль ёсны болжээ.
Зээлийг зориулалтын бусаар ашигласан, банк ба ББСБ-аар дамжуулан мөнгө хүүлсэн, барьцаа хөрөнгөө суллуулсан гэх мэт гэмт хэргийн чанартай үйлдлийг улс төрийн нөлөөллийн дор энэ банкны удирдлага хийсээр ирснийг шалгаж, засдаг, хариуцлага тооцдог систем байхгүй ажээ.
Хямд хүүтэй зээл аваад, янз бүрийн шалтгаанаар шүүхэд өгмөгц зээлийн хүү нь зогсдог, хэрэг мөрдөх гэж олон жил өнгөрөх хооронд тэр мөнгөө өндөр хүүтэй хадгалуулдаг жишиг тогтов. Монголын арилжааны хамгийн том дөрвөн банк нь хүртэл ХБ-наас хямд зээл аваад цааш нь өндөр хүүтэй зээлдүүлж байсан нь саяхан болтол нууц байлаа. ХБ-ны удирдлага зах зээлийн үнээс олон дахин их, 27 тэрбум төгрөгөөр ХХБ-ны шинэ байшингаас хоёр давхрыг нь худалдан авчээ. Тэр шинэ барилга бүтнээрээ 25 тэрбум төгрөгөөр боссон гэх.
Энэ бүх үйлдлийг төр засаг нь мэдэхгүй явж ирсэн биш, төрийн эрхийг барьж ирсэн хоёр намын удирдлага, түшмэд харилцан барьцаалж, үгсэн хуйвалдсаар өдийг хүрчээ. ХБ-ны энэхүү драмын голлон тоглогчоор үе үеийн УИХ, Засгийн газрын олон гишүүд оролцжээ.
Харин саяхнаас МАН-ын удирдлагууд ХБ-тай холбоотой ёс зүйн зөрчил гаргасан гишүүддээ хариуцлага тооцно, намын гишүүнээс түдгэлзүүлэх, шүүхээс гэм буруутай болох нь тогтоогдвол намын гишүүнээс нь хасна гэж мэдэгдлээ. Мэдэгдэх бол нэг хэрэг, харин хэрэгжүүлэх бол өөр хэрэг. Мөнгө хөрөнгө, хэвлэл мэдээллийг атгасан хоёр намын олигархуудыг дийлнэ гэдэг эргэлзээтэй.
Ямар ч л гэсэн хөгжлийн банк нь хөгжлийн гацаа болсныг, Монголын төр засаг цагаан сарын дараа, цараа дэлдэн зарлав.
Төгсгөл
ХБ шиг байдалд орсон банкийг дампууруулж татан буулгах, эсвэл бүтцийн өөрчлөлт хийдэг. Ерөнхий сайд нь ХБ-ыг татан буулгахгүй, дампууруулахгүй харин эспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах төслүүдийг дэмжих Эксим банк болгоно гэв. Тэгэхээр бүтцийн өөрчлөлт хийж, үйл ажиллагааг нь сэргээнэ гэсэн үг. Үүнийг хийдэг гурван арга байдаг. Үүнд:
- Mуу зээлийг салган тусад нь хөрөнгийн менежментийн компани (ACM or asset management corporation) байгуулах,
- Муу зээлийн барьцаа хөрөнгийг яаралтай худалдан борлуулж зээлийг нөхөн төлүүлэх,
- Өөрийн хөрөнгийг эрс нэмэгдүүлж найдлагагүй зээлийг барагдуулах зэрэг орно. Нэг ба гурав дахь аргыг хэрэглэхэд ХБ-ны эзэн болох Монголын засгийн газарт тийм хөрөнгө гаргах төсвийн орон зай байхгүй. Монголын арилжааны банкууд болохоор өөрсдөд нь хөрөнгө дутуу байгаа. Монгол банкийг төсвийн чанартай үйл ажиллагаа явуулахыг хязгаарласан. Үлдсэн ганц зам бол барьцаа хөрөнгийг аль болох хурдан худалдах явдал.
Гэвч Монголын шүүхийн тогтолцоо маш сул, үл хөдлөх үндсэн хөрөнгийг чөлөөлөх, борлуулах маргааны мэргэжилтнүүд бараг байхгүй, тэгээд ч улс төрчидтэй хэт их холбогдсон. Монголын их хурлын гишүүд, төр засгийн удирдлагууд, шүүх цагдаа, хуулийн байгууллагуудын ажилтнуудын орлого нь хүн амын дундаж орлоготой харьцуулахад маш өндөр байгааг ХОМ-ээс нь харж болно.
ХБ-ийг сэргээн, ямар ч нэр өгсөн энэ дампуурлын гол шалтгааныг арилгахгүй бол дахиад л давтагдана. Суурь шалтгаан бол авлигын систем. ХБ бол нэг л жишээ.
Монгол улс ийм байдалд орсны гол шалтгаан бол төрийн нэртэй ч, хэний ч биш өмч хөрөнгүүд. Төрийн өмчтэй бүх аж ахуйн нэгжүүдийг хувьцаат компани болгож, тодорхой хариуцах эзэнтэй болгохгүйгээр авлигын системийг өөрчлөх боломжгүй. Төрийн өмчийг захиран зарцуулах эрхийг улс төрийн нам ардчилсан сонгуулиар ялж авдаг. Гэтэл энэ намууд институт болж чадахгүй байгаа учир төрийн өмчийн төлөө хэн ч хариуцлага хүлээдэггүй.
Мөн үнэ тогтворжуулах хөтөлбөр зэрэг үл биелэгдэх төслүүд гаргаж нийтийн хөрөнгө завшиж ирлээ. УИХ гишүүн болж халдашгүй эрхтэй, хуулийн хамгаалалтад ордог. Бас гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэргийг хэрэгсэхгүй болгодог жишиг тогтсон. Мөнгө угааж угаачхаад татварын өршөөл нэрээр цагаатгагддаг.
Энэ бүхнийг өөрчилж, засаж байж л авлигаасаа сална. Гэхдээ ард иргэдийн хүчтэй оролцоо, шаардлага маш чухал. Угаасаа ардчилал бол эрх чөлөө ба хариуцлагын нэгдэл гэдгийг бид дээр дооргүй мартсан. Төр засгаа авлигаасаа ангид байлгахын төлөө иргэд нь хариуцлагаа ухамсарлаж, идэвхтэй тэмцсэн улс орон л хөгжиж цэцэглэдэг.
Хөгжлийн банк, ЖДҮ-ийн хөрөнгийг хэдхэн луйварчинд алдаад суугаад байх уу, монголчууд аа.
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих