Б.Ганболд “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авлаа



2022 оны 2-р сарын 9 | 11 цаг 13 минут
874

Швед улсад пара цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Дашдондогийн удирдлагад хоёр тамирчин өрсөлдлөө.

Тэмцээний 12.5 км-ын зайд Ц.Дашдорж тав, Б.Ганболд зургаадугаар байр эзэлжээ. Мөн 1.5 км-ын спринт зайд Ц.Дашдорж 13, Б.Ганболд 14 байрт орсон байна.

Б.Ганболд аравдугаар сард “Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд оролцох эрхээ авсан бол Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрхийг ойрын хугацаанд зарлах юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2026 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com