Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажлын айлчлал хийж байна. Айлчлал амжилттай, харилцан хүндэтгэсэн, бас хамаарал бүхий асуудлуудыг хамтран шийдвэрлэх итгэл төгс байгаагаа илэрхийлсэн сайн мэдээ дуулдсаар байна.
Монголын Ерөнхий сайдыг өчигдөр БНХАУ-ын дарга Си Жиньпэн хүлээн авч уулзсан нь хүндэтгэл төдийгүй ач холбогдол өгснийг илэрхийлэв.
Айлчлалын нэг чухал баримт бичиг нь Хятад, Монголын Засгийн газар хоорондын хамтарсан мэдэгдэл байлаа. Мэдэгдэл бүрэн эхээрээ хэвлэл олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн. Тиймээс илүүг нурших хэрэггүй. Гэхдээ нэг агуулгад анхаарал хандуулах нь зүйтэй мэт санагдав.
Хамтарсан мэдэгдэлд:
-“Нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжүүдийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх, дэд бүтэц, хот байгуулалт, уул уурхай, эрчим хүчний төсөлд оролцохыг хятадын талаас дэмжинэ. Монголын тал, дотоодын бизнесийн орчноо улам сайжруулж, хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаална” гэжээ.
Эндээс хамгийн түрүүнд уншигдах агуулга нь Монголын талын санал болгож буй төслүүдэд Хятадын нэр хүнд бүхий шилдэг аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалт хийх боломжтой. Харин үүний хариуд Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах ёстой гэсэн анхааруулга.
Тэд ийм сануулгыг өндөр түвшний айлчлалын албан мэдэгдэлд багтаасан нь учиртай. Ил харагдах хэнд ч тодорхой нөхцөл байдал гэвэл монголчууд Хятадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй. Гурав дахь орныхныг илүүд үздэг. Улс төрийн хүрээндээ ч ийм хандлагатай. Салхитын мөнгөний орд гэхчлэн зарим уул уурхайг хүчний байгууллагын оролцоотойгоор төрд авч байсан гадаад ертөнц талдаа таагүй зураглал бий.
БНХАУ гадаад дахь хөрөнгө оруулалтаа шаардлагатай бол цэргийн хүчээр хамгаалах хууль эрхийн зохицуулалттай улс. Хөрөнгө оруулагчдад “хөл алддаг” Монгол Улсын хувьд энэ ч бас бодолцох учиртай хүчин зүйлийн нэг.
Хоёр орны хамтарсан мэдэгдлийн дээр дурдсан хэсэгт “...МОНГОЛЫН ТАЛ, ДОТООДЫН БИЗНЕСИЙН ОРЧНОО УЛАМ САЙЖРУУЛЖ” гэсэн өгүүлбэр байна. Шууд утгаараа бидэнд хандсан бас нэг сануулга.
Яг үнэндээ Монголын бизнесийн дотоод орчин гадаадын хөрөнгө оруулагчдад байтугай үндэснийхээ баялаг бүтээгчдэд ч тийм таатай бус. Хууль журмаа дахин дахин өөрчилдөг, улс төрийн нөлөөлөл, төрийн хэт оролцоо гэхчлэн нэрлэж болно. Хөрөнгө оруулагчид үүнээс л дөлж тойроод байгааг тэд энэ үгээрээ сануулчихав бололтой.
Г.Хан
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих