Блогер эмэгтэй хэтэрхий задгай хувцасласнаасаа болж Ватиканаас хөөгджээ



2-р сарын 7 | 16 цаг 09 минут
1909

Бразилийн иргэн, блогер эмэгтэй хэтэрхий задгай хувцасласнаасаа болж Ватиканаас хөөгджээ. Ватиканы удирдлагууд түүнийг “Ичгэвтэр хувцасласан” гэсэн үндэслэлээр албадан гаргасан байна. Хэргийн эзэн эмэгтэйг Жужу Виейра гэдэг, энэ жил 34 настай, блог ажиллуулдаг аж. Тэрээр Ватиканд очоод төвд нь байдаг Гэгээн Петрийн сүмийн хажууд зогсож байгаад зургаа авахуулсан нь хамгаалалтын ажилтны хараанд өртөж, улмаар өндрөө автал эрх баригчдын санаанд бас нийцээгүй аж. Жужу Виейра “Daily Mail”-д болсон явдлын талаар мэдээлэл өгч, хувцасны стандарттай байдгийг мэдээгүй гэж ярьжээ.   





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com