Энэ жил Оросын Луна-25 болон Европын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “ExoMars" хөтөлбөрийн хоёр дахь шат зэрэг сансрын хэд хэдэн нислэгийг нэгэн зэрэг эхлүүлэх болно. Түүнчлэн АНУ хэт хүнд пуужин хөөргөж, Хятад улс тойрог замын станцаа барьж дуусгана.
АНУ, ОХУ сарыг судлах төлөвлөгөөгөө хэрэгжүүлнэ. Хятад улс энэ салбарт аль хэдийн гайхалтай амжилтад хүрсэн.
Энэ гурван улс бүгд урт хугацааны хөтөлбөртэй бөгөөд эцсийн зорилго нь дэлхийн мөнхийн дагуул саран дээр байнгын бааз бий болгох явдал юм. Америкийн "Артемис" төсөлд хорь гаруй улс оролцдог. Эдгээрээс гадна "Сарны амбиц" Энэтхэг, Өмнөд Солонгос, Японд ч бас бий.
НАСА-гийн "Артемис" хөтөлбөрт зориулагдсан "Space Launch System (SLS)" супер хүнд пуужинг 3-4-р сард хөөргөх төлөвлөгөөтэй байна. Энэ нь “Орион” сансрын хөлгийг нисгэгчгүйгээр сар руу илгээх туршилтын ажиллагаа юм. Нислэгийн үеэр хөлгийн бүхээгийн систем болон дэлхий рүү эргэж ирэхдээ агаар мандлын нягт давхаргад өндөр хурдтайгаар нэвтрэх үеийн хөлгийн дулааны хамгаалалтыг шалгана. Орион сарны тойрог замд дахь 6 хоногийг оруулаад нийтдээ гурван долоо хоног сансарт байх болно.
Гуравдугаар сарын 19-нд хийхээр төлөвлөж буй АНУ-ын "Артемис"- ийн өөр нэг даалгавар нь CAPSTONE жижиг аппаратыг саранд хүргэх бөгөөд энэхүү аппарат нь Gateway сарны сансрын станцын тооцоолсон тойрог замыг шалгаж баталгаажуулах болно.
Нэмж дурдахад НАСА хувийн пүүсүүдтэй хамтран бүтээсэн үйлчилгээний модулиудыг сар руу тээвэрлэх гэж байна. Дөрөвдүгээр сард Intuitive Machines компанийн Nova C буух төхөөрөмж болон бусад хэд хэдэн байгууламж, 12-р сард сарны өмнөд туйлын районд Micro-Nova сарны бункер, мөс олборлох зориулалт бүхий Regolith өрөмдлөгийн машин бүхий иж бүрдэл төхөөрөмжийг хүргэнэ.
Мөн оны дундуур "United Launch Alliance"-ын "Vulcan Centaur" зөөгч пуужингийн анхны нислэгээр НАСА болон Артемис хөтөлбөрийн бусад оролцогчдын ачаа бүхий "Перегрин" буух төхөөрөмж сарны гадаргын “Үхлийн нуур”-ын өндөрлөгт газардах юм.
Ирэх зун Оросын гариг хоорондын автомат Луна-25 станцыг сар руу хөөргөнө. Энэ нь 1976 онд дууссан Зөвлөлтийн энэ хүрээний хөтөлбөрийн үргэлжлэл юм. Хөлгийг "Восточный" сансрын буудлаас "Союз-2.1б" зөөгч пуужингаар хөөргөнө. Луна-25 станц сарны тойрог замд 3-7 хоног байх бөгөөд дараа нь буух аппарат сарны өмнөд туйлын Богуславскийн тогоонд газардах юм.
Судалгааны гол даалгавар бол усны мөс хайх явдал юм. Энэ зорилгоор аппаратад ухагч шанагатай манипулятор гар байрлуулсан байдаг. Дээжийг газар дээр нь судлана.Багажууд нь сарны хөрсний найрлага, бүтэц, физик, механик шинж чанарыг тодорхойлох болно. Уг аппарат саран дээр нэг жил орчим ажиллахаар төлөвлөж байна. Харин тойрог зам дахь модуль нь алсын зайн судалгаа, дараагийн экспедицийн буух газрыг сонгох ажилд оролцоно. Тус станцын найман камер нь ажлын бүх үе шатыг бүртгэх юм.
Энэтхэг улс өөрийн GSLV MK III зөөгч пуужингаар "Чандраян-3" гараг хоорондын автомат станцыг ирэх намар сар руу илгээхээр төлөвлөж байна. Даалгаврууд нь 2019 онд бүтэлгүйтсэн Чандраян-2-той адил боловч энэ удаад тойрог замын аппарат байхгүй, зөвхөн буух модуль болон сарнаа явагч байх юм. Хамгийн гол нь зөөлөн газардах, сарнаа явгчийн ажиллагааг шалгах явдал юм. Хэрэв бүх зүйл бүтвэл тус улс "Сарны клуб"-ын дөрөв дэх гишүүн болно.
Өмнөд Солонгос “Korea Pathfinder Lunar Orbiter” (KPLO) аппаратыг сарны тойрог замд гаргахын тулд Америкийн SpaceX Falcon 9 Block 5 пуужинг ашиглахаар төлөвлөж байна. Сөүлийн гол зорилго нь сарны гадаргууг хожим хойшдын аппарат хэрэгсэлд зориулж зураглах, усны мөс, уран, гели-3, цахиур, хөнгөн цагаан зэрэг байгалийн нөөцийг судлах явдал юм. Наймдугаар сард хөөргөхөөр төлөвлөж байна.
Япон анхны газардах төхөөрөмжөө сар руу илгээж магадгүй байна. Японы сансар судлалын агентлаг НАСА болон Европын сансрын агентлаг (ESA) зэрэг гадаадын хэд хэдэн түншүүдтэйгээ хамтран хэрэгжүүлж буй. Төхөөрөмжинд одон орны рентген зураг, спектроскопийн зорилгод сарыг судлах ухаалаг багаж суурилуулсан. Энэхүү төхөөрөмж нь сарны тогоонуудад дүн шинжилгээ хийсний үндсэн дээр байрлал тогтоох системээр тоноглогдсон бөгөөд хөгжүүлэгчдийн үзэж байгаагаар зуун метрийн нарийвчлалтай зөөлөн буулт хийх боломжтой болно. Харьцуулбал, "Аполлон 11"-ийн энэ үзүүлэлт 20 километр байв.
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
БНХАУ эдийн засгийн өсөлтийн зорилтоо 5%-д тогтоож, гангийн үйлдвэрлэлээ бууруулах амлалт өглөө
Тэрбумтны хүүгийн хуримын үдэшлэгт уригдсан зочдын нэг үдшийн гангараа
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих