Цагаан гааны таны эрүүл мэндэд үзүүлэх ач тус:
- Булчин булгарах–дасгал хөдөлгөөний дараа 3 гр цагаан гаа хүнсэндээ хэрэглэснээр булчингийн өвдөлтийг багасгах болно.
- Дотор муухайрах–машин, онгоцоор аялах үед болон жирэмсний хордлогын үед дотор муухайрвал цагаан гаа хүнсэндээ хэрэглээд үзэх нь тустай.
- Үрэвсэл–аливаа үрэвслийн үед цагаан гаа болон бусад үрэвсэл намдаах хүнс хэрэглэснээр эсийн сэргэлтийг дэмжиж, үрэвсэл буурдаг.
- Дархлаа–цагаан гаа нь биеийн дархлааг сайжруулах 2 бүрдлийг өөртөө агуулдаг.
- Амьсгалын замын халдвар–цагаан гаа нь вирусийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Байнга хүнсэндээ хэрэглэснээр амьсгалын замаар бактер тээхгүй байх, мөн ханиад томууны үед цэр ховхлох үйлчилгээтэй.
Орц:
- цагаан гаа-1 х.х
- лимон-2 зүсэм
- баахуу цай-1 ш
- зөгийн бал-1 х.х
Тайлбар:
х.х–хоолны халбага 15 мл
ц.х–цайны халбага 5 мл
Хийх заавар:
Цагаан гаагаа цайны шүүлтүүрт эсвэл гүцэнд хийнэ. Дээрээс нь лемоноо нэмээд, гүцээ дүүртэл буцалсан халуун ус хийнэ. Зөгийн балаа нэмж, сайтар хутган, цайг 7 минут идээшүүлсний дараа уухад бэлэн болно.
Сэтгэгдэл бичих