УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдав
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны нэгдүгээр сарын 28-ны өдрөөс хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хуралдуулах захирамж гаргаж, энэ дагуу Баасан гарагт анхны хуралдаанаа хийлээ.
Ээлжит бус чуулганаар:
-Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хэлэлцэх асуудлын хүрээнд ахмад настнуудын бүрэн тэтгэвэр болон тэтгэмжийг нэмэх асуудлыг цагаан сараас өмнө шийдвэрлэхээр зорьж байна. Одоогоор тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг, үүнээс дээших тэтгэврийг 15 хувь нэмэх асуудал яригдаж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар маргааш эцэслэн шийдвэрлэнэ.
Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ
Улирч буй долоо хоногт Монголын эдийн засагт үүр гэгээрлээ хэмээн тодотгож болно. Учир нь энэ хугацаанд хоёр томоохон бүтээн байгуулалтын сайн мэдээ дуулдав. Эхнийх нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт эхэллээ. Оюутолгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх командыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар өгсөн. Оюутолгойн ордыг гуравдагч хөрш орны хөрөнгө оруулалттай дэлхийд дээгүүрт эрэмбэлэгдэх томоохон төсөл юм.
2019 онд “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 92-р тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын түр хороо, Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэлэлцээр хийсэн юм.
Гүний уурхайн нээлт дээр Ерөнхий сайд хэлсэн үгэндээ “Өнөөдөр энэхүү хэлэлцээрийн эхний шатны үр дүн гарч, хөрөнгө оруулагч тал өмнө нь үүсэн 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь барагдуулж, ирээдүйд тооцогдох 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй болсноор Оюутолгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал буюу ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна” гэдгийг онцлов.
Гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой юм. Төлөвлөж буйгаар гүний уурхай 2023 оны эхний улиралд бүрэн ашиглалтад оруулна гэсэн товтой байна.
Байгалийн хийн хоолойн төсөл дахин нэг шатаар урагшлав
Мягмар гарагт /2022.01.25/ ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан Хятад улс руу татах байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ батлах ёслол боллоо.
2021 оны гуравдугаар сарын 12-нд "Газпром" компанийн ТУЗ-ийн гишүүд ирж, Шадар сайд тэргүүтэй удирдлагуудтай уулзаж төслийн үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж байв.
Одоогоор хийн хоолойн 960.5 км маршрутын зураг тодорхой болсон байна. ТЭЗҮ боловсруулах ажил дууссан бөгөөд инженер техникийн ажилтнууд нарийвчилсан ажилдаа орж бэлтгэлийг хоёр жилийн хугацаанд хангагдах ёстой аж. Ингээд 2024 оноос төслийн ажил албан ёсоор эхлэх юм.
Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангана
"Оюу толгой төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах ажлын хэсгээс оруулсан гэрээний төслийг Засгийн газар хэлэлцэж дэмжсэн. Энэ хүрээнд ТЭХ-ийн сайд Н.Тавинбэх Оюу толгой ХХК-ийн төлөөллүүд хамтран Оюу толгойн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах, худалдах, худалдан авах гэрээг албажуулсан юм.
Энэ гэрээ албажсанаар БНХАУ-аас авч байгаа 120 сая ам.доллартай тэнцэхүйц борлуулалтыг Монгол Улсын эрчим хүчний салбарт авч үлдэх боломж бүрдэнэ
МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг томилов
Нийслэлийн Монгол Ардын нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал бямба гарагт /2022.01.29/ хуралдаж Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар улираан томиллоо.
Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцжээ.
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих