Аливаа том төслийг бүтээхийн тулд асар олон хүн нийлж зүтгэх хэрэгтэй болдог. Гэвч тэрхүү том амжилтанд хүрсний дараа ганц нэг хүн л хамаг магтаалыг хүртэх нь олонтаа. Үүний нэг жишээ бол хүнийг анх саран дээр хүргэсэн Apollo төсөл юм. Энэ нэрийг дуулсан хүн бүр сансрын нисгэгч Нил Армстронг бүгдийг нь ганцаараа хийсэн мэт төсөөлдөг. Гэвч уг төсөлд том үүрэг гүйцэтгэсэн Маргарет Хамильтон хэмээх бүсгүйн тухай хүмүүс бараг мэддэггүй аж.

1969 оны 7-р сарын 20-ны өдрийн 20:17:39 цагт Нил Армстронг, Базз Олдрин нарын удирдсан "Аполло 11" сансрын модуль сарны гадаргуу дээр амжилттай газардсан билээ.
Чухамдаа тэднийг сансрын уудамд авч явсан тэрхүү модулийн программ хангамжийн суурийг Маргарет Хамильтон бичсэн байдаг.

Доорх зураг дээр Маргарет Аполло төсөлд зориулж бичсэн нийт кодынхоо хэвлэмэлийн хажууд зогсож байна.
“Энэ зураг дээр би Apollo Guidance Computer (AGC)-ийн эх кодын хажууд зогсож байна. Энд ганцхан кодыг хэвлэж гаргасан болохоос алдаа болон тэдгээрийг зассан тэмдэглэлийг оруулаагүй болно." гэж тэрээр дурсжээ.

Тэрээр бүх кодыг гараар бичиж, дараа нь хэвлэн гаргаад програм болгон нэгтгэсэн байна. Програм хангамж хөгжүүлэх энэ аргыг "LOL санах ой" буюу "little old ladies memory" (бяцхан хатагтайн санах ой) гэж нэрлэдэг байв. Тэр үед ихэнхдээ настай эмэгтэйчүүд код хэвлэх ажил хийдэг байсан тул ийм хачирхалтай нэр өгчээ.
1970-аад онд код бичих нь маш амархан гэж тооцогддог байсан тул Маргаретийн зүтгэлийг тийм ч өндрөөр үнэлээгүй байна. Гэхдээ тэрээр төсөл дээр ажиллаж байхдаа код бичихээс гадна бусдад техникийн зөвлөгөө өгч, засч сайжруулах зүйлсийг анхааруулдаг байв.

Армстронг, Олдрин нар сарны гадаргуу дээр бараг хүрээд байхад модулийн систем дээр нь ноцтой доголдол үүссэн байна. Тус системийн радар нь сарны гадаргуу дээр ойртох үед асар их хэмжээний хэрэгтэй, хэрэггүй өгөгдлийг газардуулагчийн компьютерт дамжуулж эхэлсэн нь төхөөрөмжийг хэт ачаалахад хүргэсэн аж. Хэрвээ Хамильтон ийм зүйл болно гэдгийг урьдчилан тооцоолоогүй бол сансрын нисэгчид гарцаагүй амиа алдах байсан юм.




Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих