
Өнгөрсөн зуны наадмаар Хүй долоо худгийн дэнжид Сүхбаатар аймгаас нэгэн аатай хүрэн даага ирсэн юм аа. Зүүн талд гүйцэгдээгүй сөөнгө даага. Сөөнгө гэдэг нь эхийгээ хөхдөггүй, төрмөл хурдаараа гэсэн үг шүү дээ. Наадмын өмнөх Хүй мандалын дунд, их сунгаанд энэ даага үргэлж өнгөнд байлаа.
Ингээд наадам дэлгэр сайхан эхэллээ. Морьд бүртгүүлэн гарааны зурвас руу хөдөлж байна. Гооногордуухан хүзүүтэй, цэвэр монгол гэхэд монгол биш, гэтэл өөр цусны гэж хэлэхэд амаргүй. Өнөө Д.Онон манлайн монгол хэлэнд нэвтрүүлсэн шинэ цагийн монгол адуунууд болох баахан даага бүртгэлийг түвэггүйхэн даваад гараа руу хөдөллөө. Мань байтугай маниас цаадах нь “Наадуул чинь цус орчихсон дааганууд байна шүү дээ, цэвэр монгол адуу уралдуулах хууль журам хаачив ийчив” болсон ч үл хэрэгсэв. Монгол наадмын дааганы уралдаан гэдэг даанч нэг сэтгэл хөдөлгөм тийм сайхан мэдрэмжийг төрүүлдэг. Уралдааны замд анх гарч байгаа тэр жаахан амьтан, дээр нь дарцаглах хүүхэд бүр хөөрхөн, дааган дээрээ навхайчихсан зурхай дээрээс журайтал хөдөлж буй тэр жаахан амьтдыг харсан монгол хүний самсаа шархирахгүй байхын аргагүй.
Ийнхүү наадмын даага гараан дээрээс хөдлөхөд гоонойсон хүзүүтэй шинэ цагийн баахан адуу өнгөнд гараад явчихлаа. Ер нь тэгдэг болоод байгаа юм л даа. Дагаад харж л явлаа, дээр нь яваа хүүхэд ойж буугаад шинэ цагийн адуу айхавтар хатуу давхилтай харагддаг. Хүүхдээ сайн л баадагнаж мордуулахгүй бол. Харин монгол моринд ямар юмных нь тийм хатуу давхил байхав. Ингэсээр зул задран Цагаан хөтөлийн уруу дээр ирэхийн алдад хөөрхий өнөө муу Сүхбаатараас ирсэн сөөнгө хүрэн монгол даага чинь гооногоруудын араас тарлаад орж ирж байна шүү. Машинд явсан тав зургаан сэтгүүлч, зураглаачийн анхаарал өөрийн эрхгүй өнөө муу навсайсан хүрэн дааган дээр тусаад байх. Заримын маань нүдний нулимс ч гарч байна. Бүгдээрээ л дотроо балиашиглаад байгаа нь монгол хүн, монгол морь хоёрын дээдсээс улбаатай шинж биз дээ. Хүрэн даага бяртай юмаа, хэн гэдэг алдартынхан ч байлаа хоёр гурван гооногоруудыг гатлаад өнгөнд явсан хэдэн шинэ цагийн дааган дээр очиж заргалдав. Өнгөний адуун дээр очих юмаа, очих юм, ганцхан ташуур хөдөлгөөд өнөөх гооногорууд чинь урагшаа гараад явчих юм. Дээдсийн маань дэлхийг нэгтгэхэд хөл нь болж явсан дээд удмын тэсвэрээ харагдтал тэр монгол даага зүтгэлээ, бид харлаа. Дээрээ түнтийсэн бор хүүтэй монгол даага, алд дэлэм илүү том биетэй араб адууны төлүүдтэй хийсэн өрсөлдөөнийг дэргэдээс нь харсан монгол хүн бүр бишрэх биз дээ. Түнтгэр бор хүү, сөөнгө хүрэн даага, тэртээх зүүн хязгаараас тэтгэврийн хэдээрээ зардал хийж ирсэн өвгөн уяач гурвын хөдөлмөр монгол адууг эрлийз хурлийз болгосон хүмүүсийн цараанд хүрсэнгүй.
Монгол наадмын дааганы уралдааны түрүүч барианд орж эхэллээ. Мэдээж шинэ цагийн гэх адуунууд түрүү, аман хүзүү, айргаар орсоор... араас нь ч бас хамаатангууд нь цувсаар... “Монгол түмний наадам байна даа, ядаж ганц монгол даага эхний хорь дотор орчих байгаа” гэсэн горьдлоготой зогстол хөөрхий өнөө муу хүрэн даага, түнтгэр хүү хоёр чинь 18 хавиар нэг өндөр амьтантай заргалдсаар барианы тавилан руу орж ирж байгаа харагдана. Бахдал ч төрөх шиг, бахардах ч шиг... өнөөх өндрийн ард тарласаар байгаа юм шүү дээ, тэр монгол даага. Даанч өнөөх нь хол харайх юм. Ийм л дүр зурагтай олон мянган үзэгчдийн уухай, нулимстай нүдэн дундуур өнөөх ганц монгол даага 18-аар орж явчихлаа. Ард нь ч, урд нь ч бүгд шинэ цагийн монгол адуунууд. Моринд дуртай монголчууд айргийн таван морины хөлснөөс адис хүртэх гэж хошуурдаг бол энэ удаад 18-д давхисан тэр монгол дааганаас адис авах гэж зүтгэхсэд олон байсан нь нэгийг хэлэх биз ээ.
Монгол түмний хандлага ийм байхад монгол өвгөн уяач яаж байгаа бол гэхээс очмоор санагдаад болдоггүй яваад очлоо. Морь шиг хүрэн даага сайхан хөлөрчээ, нэг их тэлэгдээгүй байх. Харин хөлсийг нь хусан наана цаана нь гарах монгол өвгөний нүднээс нулимс мэлмэрч харагдана. Юу ч дуугарахгүй хөлсийг нь зөөлөн хусах. Монголын нэгэн алдартай уяач тэргүүнтэй хэсэг нөхөд зорьж ирэн өвгөн уяачид баяр хүргэхдээ, “Монгол адуу уралдсан бол таны хүрэн даага улсын наадмын түрүү байлаа, та монгол наадмын дааганы түрүүг авлаа гэж өөрийгөө бодоорой” гэж сэтгэлийг нь зассан сайхан үг хэлцгээж байна лээ. Уяач өвгөний хэлсэн ганц үг бол “Над шиг нь ирж уралдах дэвжээ биш болжээ” гэсэн үг юм шүү. Энэ үгэнд л эмзэглэлээ. Ийм үгийг монгол наадмын хиймор сүлдийг өргөж ирсэн хэдэн мянган уяач хэлж байгаа болоо гэж бодохоор аймаар. Хэдэн мянган жилийн турш тэсвэр тэвчээрээрээ гайхагдаж, энэ дэлхийн аль ч бүсэд амьдрах чадвар, уугуул төрхөөрөө шалгарч өнөөдрийг хүрсэн монгол адууг өөрөөр, яаж сайжруулах гээд байгаа юм бэ.
Шинэ цагийн монгол адуу хэмээн нэршүүлж буй шинэ адууны байгалийн шалгарал өнөөдөр ямар байгааг адуу гадарладаг, сонирхдог бүхэн мэдэж, харж байгаа шүү дээ. Уралдаад түрүүлгэчихдэг юм байж. Түрүүлгэж аваад битүү нэмнэж хучиж, сүүдэр саравчтай газар байнгын арчилгаанд байлгахгүй бол хавар нь хачиг шалзанд, зун нь ялаа шумууланд бариулаад үхэж байна. Чадалтайнууд нь энэхүү арчилгаа тордлогоог нь өндөр хөлсөөр хийлгээд болж байна. Энгийн уяачид тийм боломж байхгүй. Миний багад наадмын дараа уралдсан морины хариу уяа гэж морины зүсийг өөр болтол намрын салхинд уяхад морь бүр ч гоё болдогсон. Өвлийн эхний цаснаар л үс нь сорлоод, битүү уур манан савсуулсан сайхан амьтад адуун дотроо байж ядан дүүхэлзээд. Тэгвэл шинэ цагийн монгол адуу өвөл яаж байна гэхээр эхний хүйтэнтэй зэрэгцээд хөлдөж үхэх дээрээ тулж, шууд тэжээлд оруулж, хэнз бяруу шиг нэмнэж авахгүй бол хоёрхон хоногийн дотор шувтайтал турж, дахиад долоо хонох юм бол сэргэхээргүйгээр буцчих гээд байна. Энэ сайн адууны шинж мөн үү. Дэлхийд гайхагдсан монгол адууны ген мөн үү. Ийм л адуугаар монгол наадмыг “чимэх” болжээ, хэдхэн хүн. Сайндаа 200 хүн. Бусад хэдэн мянган монгол адуутай, монгол уяачид хүрэн дааганы уяач өвгөн лугаа адил бодолтойгоор нутаг буцаж, зарим нь бүр “Миний морь уядаг цаг нэгэнт түүх болжээ” хэмээн улаан цэмбээр хамрыг нь бүрсэн, удам дамжсан хазаар, уяа шузгаа хураан эвхэж цааш нь хийцгээх болов. Монгол мориороо уралдаж, хийморь лундаагаа сэргээж явснаа түүх болгон ярьж эхэллээ. Энэ Монголын гуниг биш гэж үү. Энэ Монгол наадмын мөхөл биш гэж үү. Уяачид минь жудагтай байцгаая. Хэдхэн хүн өндөр цол авч нэр алдарт хүрэхийн төлөөнөө монгол наадмаа эвдэж сүйтгэхээ больё. Эрлийз хурлийз адуугаар наадахаа зогсооё. Нэгэнтээ Төрийн шагналт, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн хэлэхдээ “Монгол наадмын шүншиг нь жижигхэн монгол морийг жижигхэн хүүхэд унаж уралдахдаа байдаг юм шүү” гэж хэлсэн юм шүү.
Д. Балжинням
Өнөөдөр олон улсын асуулт асуух өдөр
Альцгеймертэй настан хүүхдийнхээ нэрийг, өөрийнхөө хэн гэдгийг ч мартдаг
Гэрэл зургийн цаад түүх
Дархлаа дэмжих цагаан гаа, лимонтой цай
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих