С.Амарсайхан: Халдварын тоо хоногт 60 мянгад хүрнэ, гэсэн ч хөл хорихгүй



1-р сарын 19 | 15 цаг 04 минут
9741

Шадар сайд С. Амарсайхан-аас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.

С.Амарсайхан: "Хөл хорио, хязгаарлалт тогтоох шийдвэр огт гараагүй байгаа. Омикроны халдвар маш хурдацтай тархаж байгааг бид бүхэн мэдэж байгаа. Тэр хэрээрээ ч эмнэлгийн байгууллагын ачаалал нэмэгдэх эрсдэл бий.  Нэг долоо хоногийн дотор халдварын тохиолдол 4 дахин нэмэгдсэн. Ийм учраас бид төрийн байгууллагуудын олныг хамарсан үйл ажиллагааг зогсоох, ээлжийн хуваариар ажиллуулах, болж өгвөл хувийн хэвшлүүдийг цахимаар ээлжлүүлэн ажиллуулах, мөн халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих, халдваргүйжүүлэлт, ариутгалын асуудлаа огт орхигдуулж болохгүй. Халдварын тохиолдол энэ хэвээрээ явбал өдөрт 60-аас дээш мянга хүрнэ. Гэхдээ заавал хөл хориулж, цэрэг цагдаагаар хянуулах албагүй гэж үзэж байгаа"гэв. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com