Францад нэг өдрийн дотор коронавирусний 460 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ



1-р сарын 19 | 17 цаг 00 минут
769

Өчигдөр буюу 18-ны өдөр Францад коронавирусний халдвар авсан 464769 тохиолдол бүртгэгдлээ гэж тус улсын Нийгмийн Эрүүл мэндийн яамны мэдээллээ. Энэ нь цар тахал гарсан цагаас хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Одоогийн байдлаар тус улсад халдвар авсан 26 мянга гаруй хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 3881 хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Омикрон хувилбарын тархалт хурдтай байгаагийн улмаас Францад сүүлийн өдрүүдэд халдварын тохиолдол огцом нэмэгдсээр байна.

Францын Ерөнхий сайд Жан Кастекс мөн өдөр мэдээлэхдээ, Засгийн газрын зүгээс 250-аас доош ажилтантай зочид буудал, нийтийн хоолны газрууд, аялал жуулчлалын болон үзэсгэлэнгийн компаниудад тусламж үзүүлнэ гэв.

Тус улсын парламент энэ сарын 16-ны өдөр вакцинд хамрагдаагүй иргэдийг нийтийн хоолны газар, спорт заал зэрэг олон нийтийн газруудад нэвтрэхийг хориглосон хуулийн төслийг баталсан юм. 

Эх сурвалж: Montsame.mn

 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com