
Намрын чуулганы отгон хуралдаанаар өчигдөр зарим улсад суух Элчин сайдыг томилсны сацуу БОАЖ-ын сайдад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг батламжлав. Мөн тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр А.Энхбатыг томиллоо. Үүнээс гадна Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Иргэний хуульд өөрчлөлт оруулах, Орон сууцны хуульд өөрчлөлт оруулах тухай, нийтийн орон сууцны барилгын дундын эзэмшлийн эд хөрөнгийн бүртгэл болон хууль баталсантай холбоотой зарим тогтоолын төслийн асуудлыг хэлэлцэхээр товлосон ч МАН-ын бүлэг уг асуудлаар тав хоногийн завсарлага авсан юм. Үргэлжлүүлэн Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд нийт гишүүдийн 73.6 хувь буюу 39 гишүүн дэмжив. Төслийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцуулсан юм. Тэрбээр “Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, нээлттэй ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, экспортыг нэгдсэн бодлогоор зохицуулах замаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засгийн өсөлтөд энэ салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэх шаардлага тулгарсан учир уг хуулийн төслийг боловсруулсан” хэмээн онцолсон.
Энэ үеэр гишүүд Ажлын хэсгийнхнээс асуулт асууж, хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Уул уурхайн биржийг байгуулах цаг нь ирсэн. Бид дэлхийн хөгжлөөс 100 жилээр хоцорч байна. Гэхдээ нэг зүйлийг анхаарах ёстой. Уул уурхайн бирж дээр 99 хувь нь ирээдүйн худалдааны хэлэлцээр байдаг юм шүү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд худалдааны хэлэлцээрийг өнөөдөр мөнгөжүүлээд үнэт цаасжуулаад арилжина гэсэн үг. Спот буюу өнөөдөр олборлосноо өнөөдөр зарах биш таван жилийн дараа ч юм уу олборлох бүтээгдэхүүнээ зарах юм. Энэ нь үнийг өсөлтийн эрсдэлээс өөрсдийгөө хамгаалж байгаа явдал.Энэ бол том бизнес. Энэ бол олборлогч, эцсийн хэрэглэгч хоёрын дунд дангаараа явах хэлэлцээр биш. Бирж дээр хөрөнгө оруулагч нар орж ирнэ. Үнэ унаж байхад ашиг хийх зорилготой. Энэ дээр үнэт цаас арилжаалагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр дан ганц үнэ өсөж байхад биш унаж байхад ч ашиг хийх бололцоог нь нээж өгөх хэрэгтэй. Ингэж байж бүрэн бүтэн бирж болно. Мөн хоёр өөр биржийн үнийг зөрүү дээр тоглох боломжийг нээж өгсөн үү. Логистикийн асуудал маш чухал. Том үүрэг хүлээдэг. Олборлосон нүүрсээ гаргаж чадахгүй бол том эрсдэл хүлээнэ, итгэлцэл байхгүй болно.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-Стратегийн ордууд дээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн компаниуд эхний ээлжид бирж дээр арилжаа хийнэ. Гаднын орнуудын тэр дундаа БНХАУ-ын биржийн ихэнх нь төрийн өмчийнх байдаг. Бидний зорьж байгаа зах зээлийн эцсийн хэрэглэгчид нь Хятадын ган болон эрчим хүчний үйлдвэрүүдийн ихэнх нь төрийн өмчид компаниуд байгаа. Үндсэндээ төрийн зохицуулалттай зах зээлтэй нүүр тулна. Хятад, Оросын зах зээлтэй харьцуулахад манай эрдэс баялгийн зах зээл маш жижиг. Тиймээс энэ үйл ажиллагааг хөлөө олтол нь төрийн бодлогоор зохицуулах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль маш чухал. Үе үеийн Засгийн газрын шийдэж чадаагүй асуудлыг оруулж ирж байгаад талархаж байна. Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Сүүлийн 30 жилийн хугацаанд ямар үнээр нүүрс, зэсээ борлуулж байсан гэдэг ойлголт, мэдээлэл байдаггүй. Дээр нь борлуулалтаа хийж чаддаггүй. 2021 онд 9.2 тэрбум ам.долларын экспортын борлуулалт хийсэн байна. Үүний 8.6 тэрбум нь эрдэс баялгийн салбарынх. Энэ дотор 70 хувь нь төрийн өмчийн компаниудын борлуулалт байна. Өөрөөр хэлбэл, манай валют олдог гол салбар уул уурхай бөгөөд үүнийг хийдэг нь төрийн компаниуд. Гэвч авлига хаана байна гэхээр төрийн өмчийн компаниуд дээр байна. Үүнийг цэгцлэх үүднээс биржийн хуулийг оруулж ирж байгаа нь зөв юм.
Бидний давуу тал уул уурхайн бүтээгдэхүүн. Гэвч бид экспортолж чадахгүй байна. Цар тахлын үед нүүрсээ ч зарж чадахгүй байгаа. Харин бирж байгаа тохиолдолд санхүүгийн үүсмэл хэрэгсэл, худалдааны хэлцлүүдийг ашиглаад өнөөдөр чадахгүй юм гэхэд таван жилийн дараа зарах нөхцөлтэйгөөр мөнгө олох боломжтой. Хоёрдугаарт, авлига хээл хахуулийн асуудлыг өөрчилье гэвэл биржийн хуулийг батлах хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Н.Учрал:
-Заавал төрийн оролцоот бирж гэж байгаа нь хувийн хэвшлүүдэд саад тотгор болж магадгүй гэж харж байна. Нэг тонн тутамд ойролцоогоор 50 ам.доллар алдаад байна гэж байна шүү дээ. Тэгвэл олон улсын биржийн арилжааны үнэд хэдий хугацааны дараа хүргэхээр зорьж байгаа вэ? Мөн биржийн зохицуулалтыг хуульд хэрхэн тусгаж өгсөн бэ? Тэгэхгүй бол хөдөө аж ахуйн бирж одоо дунд нь ямар ч зохицуулалтгүй болоод байна. Технологид суурилсан биржүүд хууль эрхзүйн зохицуулалт байхгүй ч гэсэн олон улсад арилжаа хийгдээд л явна. Тэгэхээр хуульд нарийн тусгаж өгвөл алсын хараа сайн байна гэж харна. Олон улсын биржийн эрхзүйн орчноос Монгол Улсад ирээдүйд гарах өөрчлөлт өөр өөр бий.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон:
-5, 7 жилийн дараах нөөцийг худалдаж авъя гэвэл асуудалгүй. Учир нь ордуудын дунд болон урт хугацааны төлөвлөгөө гарсан байгаа учраас энэ бол нээлттэй. Олон улсад зөвшөөрөгдөх үнэ гэдэг дээр хэлсэн. Чингэлэг тээвэрлэлтийн терминал дээр хийгдсэн үнэ эхний ээлжид туршилтын журмаар хийгдсэн. Яагаад өнөөдөр Гашуунсухайт дээр терминал хийгдсэн бэ гэхээр Covid-19-өөс хамааралтай. Тиймээс хямд үнээр хийгдэж байна. Ойрын хугацаанд үнэ бол өсөөд, тогтворжоод явна.
УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хөгжлийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр “Хөдөө аж ахуйн бирж дээр алдсан алдаагаа дахин давтаж болохгүй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр зарах боломж гарч байна. Замын-Үүд дээр яригдаад байгаа С зөвшөөрөл болон логистикийн асуудлууд яригдана. Банк, санхүүгийн байгууллага дээр шинэчлэлтүүд хийгдэнэ гээд олон өөрчлөлт энэ биржийн тусламжтайгаар орно” гэдгийг тодотголоо.
Ч.ОЛДОХ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих