Б.Жавхлан: Хүүхдийн мөнгө зогсвол тэтгэвэр тэтгэмжийг нэмнэ



1-р сарын 18 | 14 цаг 03 минут
1510

Сангийн сайд Б.Жавхлан тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудалд мэдээлэл өглөө.

Энэ тухай тэрбээр "Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал 2022 оны төсөвт тусгагдаагүй. Тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудал халамжийн бодлоготойгоо уялдаж явдаг.  Сүүлийн 2020, 2021 онд Ковидын нөхцөл байдлаас болоод бид халамжийн бодлогыг нэлээд хийсэн. Өмнө нь тэтгэвэр тэтгэмжийг жилийн инфляцтайгаа холбогдуулж жилийн 8 хувь нэмсэн байсан. Хүүхдийн мөнгө болон бусад халамжууд ковидын үед нэмэгдсэн учир тэтгэврийг сүүлийн хоёр жил нэмээгүй. Цаашдаа Ковидын дараах нөхцөл байдал сайжирч халамж хүүхдийн мөнгө зогсвол тэтгэвэр тэтгэмж нэмэх зайлшгүй шаардлагатай байгаа." гэлээ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com