УИХ: Э.Сарантогос, П.Сэргэлэн, Д.Гэрэлмаа нарыг Элчин сайдаар томилов



2022 оны 1-р сарын 18 | 13 цаг 16 минут
610

Элчин сайд нарыг томилох асуудлыг  УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэж дэмжлээ. 

Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар, 

Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, 

Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар тус тус дэмжлээ. 

Элчин сайдуудыг дэмжсэн тогтоолын төслийг Ерөнхийлөгчид өргөн барина.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com