ЭЕШ-ыг таблетаар авах туршилт хийлээ



2022 оны 1-р сарын 17 | 18 цаг 07 минут
342

Боловсролын салбарын цахим шилжилтийн хүрээнд www.exam.edu.mn системийг ашиглан ЭЕШ-ын 10 хичээлийн жишиг даалгаврыг таблет-д суурилсан турших шалгалтыг энэ сарын 15-ны өдөр Мөрөн хотод зохион байгуулжээ. Турших шалгалтад тус аймгийн 12-р ангийн 293 суралцагчид оролцож, шалгалтын үр дүнг шууд харах, шалгуулагч ямар цаг хугацаанд даалгавар гүйцэтгэсэн, аль асуулт дээр алдсан зэргийг харж дүгнэлт гаргах боломжтойгоороо онцлог болсон байна. Тус турших шалгалтыг цаашид үндэсний хэмжээний болон сургуульд суурилсан шалгалт судалгаа, хөндлөнгийн үнэлгээг цахим болон ухаалаг төхөөрөмжид суурилан Windows, IOS, Android үйлдлийн системээр ашиглах боломжтой гэдгийг Боловсрол шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com