
Утаа уугисаар, униар тунарсаар Улаанбаатарчууд уушигласаар. Энэ байдал нийслэлд 20 гаруй жилийн өмнө эхэлснээсээ хойш хэзээ ч өөрчлөгдсөнгүй. Энд буруутан байх учиртай. Буруутан нь иргэд гэдгийг итгэж сонгосон түшээд чинь зарлаад байна иргэдээ.
Гэхдээ энэ бол төрийн ажлыг хөтөлж урагшлуулах ёстой чиг үүргийн байгууллагуудын чадарваргүй байдалтай шууд холбоотой. Бүр тодруулж хэлбэл түлш хямддаа биш, иргэд их түлж байгаадаа биш шахмал түлшинд асуудал байгаа нь тодорхой болчхоод байна.
Өнгөрсөн рүү багахаан очиж зарим зүйлийг сануулъя. Угтаа бол утааг бууруулах хамгийн оновчтой шийдэл нь гэр хорооллыг дахин төлөвлөх байсан. Энэ шийдэл бол дан ганц утааг бус хөрсний бохирдол, дэд бүтэц, иргэдийг орон сууцжуулах, ая тухтай орчинд амьдрах нөхцлийг хангах гээд олон давуу талтай байв. Утааны асуудалтай яаж ийгээд холбогддог, энэ чиглэлийн ажлуудыг толгойлж хийдэг нэг хүн байдаг.
МАН сонгуульд ялбал бялууны хэлтэрхий баараггүй хүртдэг тэр хүн бол энэ М.Ганбаатар. 2016 оны сонгуулийн дараа тэр энэ жишгээрээ Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын даргаар томилогдож байв. Уг нь их чухал нэгж. Улаанбаатарын утааг бууруулах шийдэл чухамдаа энэ нэгжид л байсан юм . Гэр хороолол руу дэд бүтэц татах, дэд төвүүдийг байгуулах, дахин төлөвлөх гэхчлэн менежер хүн бол ур ухаан, чадвар чансаагаа соримоор албан тушаал л даа. Гэвч тэр ингэж чадаагүй. Ганбаатарынх гэж нэрлэчихмээр гайгүй ганц хоёр шийдэл, зөв зохион байгуулалт, алсын хараа, аргачлал гэх юм энэ байгууллагад үлдээгүй.
Зүгээр л сурснаараа попорч “Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 104,0 тэрбум төгрөгийг үр ашиггүй зарцуулсан байна шалгах хэрэгтэй” гэхчлэн сүржин эхэлсэн ажил удалгүй замхарч, Гэр хорооллын дэд бүтцийн газар гэж байгаа үгүй нь мэдэгдэхгүй шахам унтаа байгууллага болж хувирсан. Мөнөөх гэр хорооллын дахин төлөвлөлтийн том зорилт тэг зогсолт хийсэн дээ, бараг.
Харин одоо нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хамгийн гол нөлөө үзүүлэх шийдэл нь шахмал түлш гэдгийг эрх бархигчид тодохойлж, хүн амын 50-с дээш хувь нь нийслэлд байгаа энэ тойргуудад ялалт байгуулахад утааны асуудал нэг номерийнх учраас энэ хэрээрээ төсөв хөрөнгө, хүн хүчийг бүх шатанд нь харамгүй хуваарилсан.
М.Ганбаатар угаас улс төрчдийн арга эвийг олохдоо гаргуун нэгэн. Тиймээс сурснаараа бялууны маш том зүсэм хүртэж, 2018 онд “Тавантолгой түлш” хэмээх бэлэн төсөл дээр очсон юм. Бэлэн юман дээр бууна гэдэг нэг талаас атаархмаар онцгой аз завшаан. Атаархмаар гэдэг нь бүх талын дэмжлэг, хөрөнгө мөнгөний хувьд ямарч асуудалгүй ийм төслийг захын нэг бакалаврын дипломтой, бага зэрэг эх оронч сэтгэлтэй залуу хийчихэж дөнгөмөөр. Гэтэл эрхэм Ганбаатар нэг л урагшгүй байна.
М.Ганбаатар гэгч өөрийгөө Улаанбаатарын утааг бууруулсан гавьяатан мэтээр эндүүрч явдаг байж мэднэ. Харин ч бодит байдал дээр буруутан байх гаргалгаа бий.
Төрийн маш хүчтэй дэмжлэг, хөрөнгө мөнгөний боломж дор Тавантолгой түлш компани үйлдвэрлэлээ эхэлсэн нь сайн хэрэг. Түүнээс хойш 3 жил өнгөрч байна. Харин энэ хугацаанд үйлдвэрлэл хөгжиж, шинэ ноу хау нэвтэрч, бүтээгдэхүүний чанар өдрөөс өдөрт сайжирч, ер нь л эрч хүчээ авсан байх учиртай.
Харамсалтай нь тэгсэнгүй. Энэ хугацаанд иргэд угаартаж,өнгөрсөн намар 9 сарын сүүл хүртэл гэр хорооллынхныг гал алдуулж, утаа тортог нэмэгдэж, баруун бүсийн үйлдвэрийн ойр хавийн гэр хорооллынхон амьдрах аргагүйд хүрсэн, шуудай сав тасалдсан, үйлдвэрийн зарим дамжлагад гал гарсан гэхчлэн асуудал ар араасаа хөвөрсөөр байна.
Харин ийм нөхцөл байдлаа Тавантолгой түлш компанийн захирал М.Ганбаатар түлшний үнийн хөнгөлөлтөөс шалтгаалсан мэтээр тайлбарлаж, бурууг бусад руу чихээд зогсч байв. Өнгөрөгч 10-р сарын 5-нд “Тавантолгой түлш” компанийн захирал М.Ганбаатар "Энэ хямдралыг тодорхой хугацаанд зогсоохоос өөр аргагүй. Хямдрал байгаа цагт сайжруулсан түлшний оочер дугаар тасрахгүй. Түлшний цэгийн тоог 1000, 2000, 3000 цэг нэмээд ч тасрахгүй. Энэ бүхэн хямдралаас л болж байна. Түлшний үнийг нэмэх хэрэгтэй” хэмээн Засгийн газрын шийдвэрийн эсрэг занхайгаад зогсч байв. Он гарсаар хурган дарга нар нь Ганбаатарын энэ үгийг давтаж утааны буруутан нь хямд үнэ мэтээр тааз харж байгаад ярьдаг болсон.
Энэ бол шахмал түлшний үйлдвэрийг хариуцаж ажиллаж байгаа удирлагууд буюу М.Ганбаатар таныг ажлаа хийж чадахгүй байна гэдгийг ард түмэн хэлээд байна.
Байдал ийм байсаар байтал М.Ганбаатар сайжруулсан түлшний цорын ганц их мэдэгчийн дүр бүтээж, бурууг өөрөөсөө бус бусдаас хайж, үнэ нэмэхийг шаардаж ядарсан иргэдээ хялайж харсаар явна. Танд сануулахад эхлээд түлшнийхээ чанарыг сайжруул, хэрэгчлэгчдийнхээ санаа оноог сонс. Үйлдвэрийнхээ ойр орчмын тэр оршин суугчдын асуудлыг шийлвэрлэ. Дараа нь үнэ нэмэх тухайгаа ярь.
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих