-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал идэвхтэй яригдаж эхэлсний цаана...-
Шинэ сэргэлтийн бодлогын үе дэх Засгийн газарт нэг хүлээлт бий. Тэр нь танхимынхаа гишүүдэд давхар дээл өмсгөх. Үүнийгээ Үндсэн хуулийн Цэцээр дүгнэлт гаргуулаад шийдвэрлэх арга замыг анх тооцож олсон ч тэр нь нэг л бүтэлгүй талдаа оров бололтой. Аль оноос өмнө хуралдахаар товлосон ҮХЦ-ийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилчихоод Л.Оюун-Эрдэнийг “шар махтай нь хатааж” байх шиг байна. Гэхдээ тэр хүнд давхар дээлийн асуудал ойрын үед шийдэгдэнэ гэсэн итгэл бас байгаа бололтой. Энэ нь шинээр байгуулагдсан хоёр яамаа танхимынхаа давхар дээлтай хоёр сайдад түр хариуцуулсан явдал.
Гэвч өнгөрсөн долоо хоногийн улс төрийн орчил дахь барометрээс харвал УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудлыг улс төрчид идэвхтэйгээр сөхөж эхэллээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр гэхчлэн. Энэ бол зөвхөн давхар дээлийн асуудлаар бус парламентын засаглалыг сайжруулахтай холбоотой нэмэлт өөрчлөлтийг хамтад нь шийдэх ёстой гэсэн агуулга явж байна уу гэж уншигдаж байгаа юм. Тодруулж харвал:
Хэдхэн хоногийн өмнө УИХ дахь олонхын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Монгол улс сонгодог парламентын тогтолцоо руу бүрэн орох ёстой. Үүний тулд “давхар дээл”-тэй байх ёстой. Гадаадын улс орнуудад ард түмний санал авсан гишүүд сайдаар ажиллана гэдэг зарчим байдаг. Холимог тогтолцоотой байх нь мөн үндсэн зарчим. Бас нэг нь Ерөнхийлөгчөө парламентаас сонгох. Энэ гурван асуудлыг 2019 онд хийе гэж яриад дэмжлэг авч чадаагүй... Цаашид Монгол улс сонгодог парламентын зарчимтай байя гэвэл үүнийг хийх ёстой” гэжээ.
Үндсэн хуульд үгүйлэгдээд байгаа энэ гурван өөрчлөлт дээр МАН, АН-ын санал нэгдэж байгаа бас нэг өөрчлөлт нь гишүүдийн тоог нэмж 99 болгох тухай юм.
Одоо 2019 онд хийе гээд тухайн үед дэмжлэг авч чадаагүй энэ гурван асуудлаа “энэ завшааныг ашиглаад” нэгмөр хийчихье гэсэн санаа оноо олонхын дунд түлхүү байж болох юм. Тэр нь ч зөв. Тэгснээс ҮХЦ-ээр дүгнэлт гаргуулаад ганц давхар дээл, сандал ширээ ярьж байснаас хүсч буй гурван үндсэн шинэчлэлтээ нэг мөр хийх нь парламентат ёсны төлөвшилд илүү хэрэгтэй байх. Тэртэй тэргүй ҮХЦ-ийн саналыг нь авч хэлэлцээд, Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахаар болбол 57 гишүүнээрээ өргөн барина. Тэгээд дөрвөн удаагийн хэлэлцүүлгээрээ хэлэлцэнэ. Тэгж байж шийднэ. Үндсэн хуульд жижиг асуудал гэж байхгүй учраас өргөн хүрээнд урт хугацаанд хэлэлцэнэ гэсэн үг. Тиймээс гишүүдийн тоог нэмэх, холимог тогтолцоо, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг хүлээгдэж, бас хүсч буй асуудлуудаа нэг мөр хамтатгаад Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулчих нь зөв шийдэл биз.
ҮХЦ-ийн хуралдаан хойшилсон нь ийм учир шалтгааны улмаас “Эцэг” хуульдаа дахин дахин бус нэг удаа дорвитой нэмэлт өөрчлөлт оруулах хувилбар хөшигний ард яригдаж байж мэдэх юм.
МАН зөвхөн Засгийн газрын гишүүдэд давхар дээл өмсгөх асуудлаар Үндсэн хуулиндаа гар хүрэх гэж байгаа бол мөнөөх Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох, сонгуулийн холимог тогтолцоо, гишүүдийн тоог нэмэх зэрэг суурь өөрчлөлтүүдээ ойрын хэдэн жилдээ хийж чадахгүй гэсэн үг. Яагаад гэвэл дахин дахин тэгж Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад байх боломжгүй
Үндсэн хуулинд оруулахаар төлөвлөж буй өөрчлөлтүүдийн тухайд:
Гишүүдийн тоог нэмэх шаардлага бодитой эсэх талаар илэрхийлж буй санаа бодлыг хүргэе.
АН-ын нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр: 1992 онд Ардчилсан Үндсэн хуулийг батлах үед Монгол Улсын нийт хүн амын тоо хоёр сая орчим байсан. Үүнээс сонгуулийн насных нь 1.3 сая байсан. Өнөөдөр Монгол Улс 3.3 сая иргэнтэй. Нийт сонгогч иргэний тоо 2.3 саяд хүрсэн. 1992 оны аргачлалаар бодох юм бол өнөөдөр парламент 120 орчим гишүүнтэй байх ёстой. Дэлхий нийтийн жишгээр нь авч үзвэл 130-140 орчим байна. Монгол Улс хоёр том гүрний дунд бие даасан бодлоготой байх, тусгаар тогтнолын баталгаа нь парламент гэж харж л байгаа бол УИХ чадавхтай байх ёстой.
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: “... Үүний оронд 99 гишүүнтэй байвал яасан юм. Нэг хүний жин дарах хувь хэмжээг багасгая. Хувийн ашиг сонирхлыг багасгая.Томоохон компаниудын Их Хуралд дахь нөлөөллийг багасгая гэдэг агуулгыг тал талаасаа нягтлах шаардлагатай./2019 онд ҮХНӨ-ийн талаар тэр ийнхүү байр сууриа илэрхийлж байв/
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Монголын парламентад суугаа гишүүдийн тоо цөөн байна гэж олон улсын судлаачид дүгнэсэн. Тиймээс сонгодог парламентын засаглалыг утгаар нь төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүдийн тоог нэмэх шаардлага бий.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өнөөдөр хэдхэн том компаниуд парламентад арван хэдэн гишүүд оруулж ирээд шийдвэр гаргалтад нөлөөлдөг явцуу ашиг сонирхол байгааг бүгд мэдэж байгаа. Тэгэхээр эдийн засаг, бизнестэй холбоотой алив шийдвэр дээр томоохон компанийн нөлөө орох вий гэдгээс болгоомжилж, сэрэмжлэх ёстой. Тиймээс гишүүдийн тоог зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. 99 гишүүнтэй байх асуудлыг бол дэмжиж байна.
Сонгуулийн холимог тогтолцооны тухайд
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: Холимог тогтолцоотой байх нь Парламентын засаглалын үндсэн зарчим мөн.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ-ын гишүүд аймаг, аймгаас сонгогдоод гараад байхаар улсын төсвийн ихэнх хөрөнгө оруулалтыг тийшээ тавиулдаг. Тиймээс сонгуулийн холимог системтэй болчихвол нэг хэсэг Их хурлын гишүүд улс эх орныхоо том бүтээн байгуулалт, том зүйл дээр анхаарлаа хандуулдаг болно. Мөн сонгуулийн санал гээгддэг асуудал байхгүй болно. Нийт сонгогчдын 40 хувийн санал авчхаад 65 суудал авдаг байж болохгүй.
Ерөнхийлөгчийг парламентаас сонгох тухайд
Монголчууд бид өөрсдийгөө сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч байна гэж тодорхойлдог нь талаар бус. Бодит амьдрал дээр УИХ-ын сонгууль өндөрлөөд нийслэл дүүргийн Иргэдийн хурлын сонгууль үргэлжилдэг. Дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль гэж хот хөдөө, дээр доргүй бужигнана. Ийнхүү бүрэн эрхийн хугацааны хоёр жилд нь сонгуулийн сэтгэхүйгээсээ гарч чаддаггүй. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог тэр үндсэн зарчимдаа орох цаг болсон. Энэ нь улс төржилт, талцлыг хумьж, эдийн засгийн сэргэн мандалд ч бодит тустай байх болно.
Б.Тулга
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ2025, 7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ2025, 7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй2025, 7 сар 17. 15:10
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих