Монгол эмэгтэйг зодсон Cолонгос буудлын эзнийг баривчлах тушаал гарчээ



1-р сарын 14 | 17 цаг 20 минут
12487
 
2022.01.13.-ны өдөр Инчон буудлын эзэнд сэжигтэн яллагдагчийг баривчлан хорих тушаал гарлаа.
 
Тодруулбал 2021.08.19-ны өдөр Инчон хотын буудалд ажиллаж байсан Монгол эмэгтэй буудлын эзний бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж зодуулсан ноцтой хэрэг гарсан талаар бид таньд хүргэж байсан.
Харамсалтай нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус хэрэг энгийн харилцан зодооноор бүртгэгдсэн байсан бөгөөд Монгол эмэгтэй адилхан сэжигтэн яллагдагчаар бүртгэгдэж улмаар хохирогч Монгол эмэгтэй визгүй гэдэг шалтгаанаар Инчоны гадаадын иргэн харьяатын газарт хоригдож Монгол руу ачигдах гэж ГИЭРХ байгууллагын зүгээс эсэргүүцэж БНСУ-н хүний эрхийн хороонд гомдол гаргаж, БНСУ-дахь МУ-н консулын газар (иргэн О) батлан дааж түр хугацаагаар гаргаж авсан.
Мөн хохирогч эмэгтэйд Саран плас гэмтлийн эмнэлэг (Монгол ажилтан иргэн П) эмнэлгийн төлбөрөөс 50% хөнгөлттэй эмчилж, Zolboo TV ( Сүхбаатар Золбоо) хохирогч эмэгтэйд өмгөөлөгч хөлслөх хандивын аянг зохион байгуулж өгч, Солонгос дахь Монгол Баялаг пэйж хуудасны админ ( Ууганбаяр) БНСУ-н эрэн сурвалжлах мэдээллийн NEWS TAPA (сэтгүүлч Баг Сан Хи) албад мэдээлэл өгч энэ хэрэг Солонгос улс даяар цацагдаж чадсан юм. 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com