Үндсэн хуулийн өдрийн барилдаанд Улсын харцага О.Хангай түрүүллээ



1-р сарын 13 | 17 цаг 49 минут
4398

Шинэ үндсэн хуулийн 30 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Тус барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол улсын харцага О.Хангай түрүүлж Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Монгол улсын гарди М.Бадарч үзүүрлэж, МУ-ын харцага Б.Бат-Өлзий, Б.Цэдэнсодном нар шөвгөрлөө.

Харин уг барилдаанд Му-ын Даян аварга Н.Батсуурь цахимаар бүртгүүлсэн ч допингийн асуудалд холбогдсон асуудлын шийдвэр эцэслэн гараагүйтэй холбоотойгоор даян аваргыг барилдуулсангүй. 

 

                                                                     Х.Баяржавхлан





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com