Хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн зөрчил их байна



1-р сарын 13 | 14 цаг 10 минут
509

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас суурин доторх болон хот хоорондын замд тээврийн хэрэгслийн хурдыг алсаас хэмжих багаж ашиглан, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байна.

Өдөртөө дунджаар 20-30 жолооч зөвшөөрөгдсөн хурд хэтрүүлсний улмаас торгуулж байгаа аж. Хурд бол зам тээврийн ослын тэргүүлэх шалтгаан.

Статистикаас харахад аймгийн хэмжээнд өнгөрөгч 2020 болон 2021 онуудад жилд 3 хүн зам тээврийн ослоос үүдэн амь насаа алдсан гэдгийг Дархан-Уул аймаг дахь Замын цагдаагийн тасгаас анхаарууллаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com