Крипто хөрөнгө оруулагчдыг мэхэлсэн гэх асуудлаар Ким Кардашиан, Флойд Мэйведер нарыг шүүхэд өгчээ



1-р сарын 12 | 11 цаг 01 минут
1367
 
EthereumMax гэх криптовалют дээр хөрөнгө оруулагчдыг хууран мэхэлсэн гэх асуудлаар Ким Кардашиан болон Флойд Мэйведер нарыг шүүхэд өгсөн байна.
Телевизийн реалити шоуны од болон боксын хөнгөн жингийн аварга асан нар блокчэйнд суурилсан дижитал токеныг төлбөртэй сурталчилснаар “хөрөнгө оруулагчид үр өгөөжгүй хэрэгслийг өндөр үнээр худалдан авахад хүргэсэн” гэж Лос Анжелесийн холбооны шүүхэд гаргасан заргад тусгасан байна.
“EthereumMax нь дэлхийн 2 дахь гол криптовалют болох Ethereum-тэй ямар нэг холбоогүй” гэдгийг мөн дурджээ. 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com