
Шинжлэх ухааны академиас Дорноговь аймгийн Улаанбадрах суманд хүхрийн хүчил ашиглан газар доорх уусгалтын аргаар уран олборлох үйл ажиллагаа явуулах талбайн газар нутгийн байгаль орчны суурь нөхцөлийг тодорхойлох, дүгнэлт, зөвлөмж боловсруулах ажлыг хийжээ.
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан "Судалгааны ажлын хүрээнд эхлээд хөрсөнд хүнд металл болон цацраг идэвхт бодис байна уу гэдгийг тогтоох судалгааг хийсэн. Тус төсөл хэрэгжих нутгаас жигд талбайг хамарсан дээж авсан юм. Тодруулбал, ураны уусгалтын туршилт хийх гэж байгаа газруудын ойролцоох газруудаас нийт 62 дээж авсан. Ингэхэд ямар нэгэн хүнд металл илрээгүй. Бүх хөрсний дээжид хүнцлийн агууламж илэрлээ. Энэ нь бусад элементүүдээс их байгаа ч хөрсний бохирдуулагч бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс илүү давсан үзүүлэлт хоёр цэгт гарсан.
Байгалийн цацраг идэвхт бодисын агуулгыг мөн тодорхойлсон. Хүний амьсгалах түвшинд, жилийн турш амьдрахад ямар тунгаар цацраг авах вэ гэдгийг тогтооход дэлхийн дундажтай ойролцоо байна.
Мөн усны судалгааг хийсэн. Булгаас өөр гадаргын ус тухайн газарт байхгүй. Газрын доорх ус байсан. Малчид малаа услах, ундны усны зориулалтаар ашигладаг худгийн 90 хувьд нь хүнцлийн агууламж зөвшөөрөгдөх хэмжээнээс их байна. Уг газар нутгийн хөрс, чулуулаг нь геологийн тогтцоос хамаарч, хүнцэл, фотор, ураныг ихээр агуулж байгаагаас хөрсний болон гүний усанд эдгээр элемент өндөр агуулагдаж байгаа.
Түүнчлэн уг газар нутгийн ургамлын дээжийг авч судалгаа хийлээ. Эдгээр элементийн агууламж хэвийн байсан. Харин Баян Монгол лицензийн талбайн хажууд орших ургамлын ураны агууламж өндөр гарлаа.
Малчдын мах, сүүнд шинжилгээ хийж үзсэн. Ингэхэд хүнсний бүтээгдэхүүнд хүнд металлын зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарсан бохирдол илрээгүй. Мах сүү нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх хортой бодис агуулаагүй байна.
Олборлолт хийхээр төлөвлөж буй талбайн ургамал, хөрс, малчдын хэрэглэж буй мах, сүүнд ямар нэгэн хортой нөлөө үзүүлэх элемент гараагүй. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураныг газар дор уусган олборлох нь тохиромжтой гэсэн дүгнэлтийг гаргалаа" хэмээн тайлангаа танилцууллаа.
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно2025, 7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов2025, 7 сар 18. 15:09
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ2025, 6 сар 11. 14:47
Занданшатар намтар2025, 6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ2025, 6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй2025, 6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой2025, 6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа2025, 6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн2025, 6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд2025, 6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ2025, 6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна2025, 5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу2025, 5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна2025, 5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ2025, 5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно2025, 5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна2025, 5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн2025, 5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ2025, 5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа2025, 5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ2025, 5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш2025, 5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих