Клэй Томпсон маргааш Кавалерсийн эсрэг эргэж ирнэ



1-р сарын 9 | 9 цаг 24 минут
724

2019 оны Финалд авсан бэртлээсээ хойш нэг ч тоглолтод оролцоогүй байгаа Клэй Томпсон хоёр жил хагасын дараа NBA-ийн талбайд Кливленд Кавалерсийн эсрэг эргэн ирж байна. 

Түүний  эзгүйд Стефен Көрри Голден Стэйт Уорриорсийг ахлан тун чамгүй амжилт үзүүлэн өөрийн шилдэг тоглолтоо толилуулсаар байгаа. Мөн багийн бүрэлдэхүүн хоёр жилийн дотор нэлээд өөрчлөгдөөд амжсан ч багийн үндсэн суурь бүрэлдэхүүн болох Дрэймонд Грийн, Стефен Көрри, Андрэй Игуодала, дасгалжуулагч Стив Керр нар ур чадвар нь өсөн нэмэгдэж яваа залуусаар хүрээлүүлэн зэрлэг өрнөдийн хоёрдугаар байранд эрэмблэгдэж байна. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com