УГТЭ: 2021 оны "Шинэ технологи нэвтрүүлэгч байгууллага"-аар дахин шалгарлаа



12-р сарын 14
9 цаг 00 минут
391

Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 сарын 10-12ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Үзэсгэлэнд улсын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, эм, эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлдэг байгууллагууд оролцсон бөгөөд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг  өөрийн  оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн нийт 11 чиглэлийн 32 шинэ дэвшилтэд технологийг танилцуулж олон нийтэд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч оролцсон байна. 

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнгийн шилдэг шалгаруулах номинацид УГТЭ -ээс нэр дэвшсэн бүтээлүүдээс МУ-ын Төрийн соёрхолт, Дэлхийн Оюуны Өмчийн Алтан Медальт “Нээлттэй болон дурангийн мэс заслын иж бүрдэл багажууд” сэдэвт бүтээл тэргүүн байранд шалгарч, “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын цомыг  гардан авлаа.

Тус эмнэлэг нь шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 4 дэх удаагаа шалгарчээ. Өмнө нь Монгол улсад  шинэ, шилдэг технологийг амжилттай нутагшуулсан гавъяагаараа 2016, 2018, 2019 онуудад энэхүү хүндтэй цомыг авч байжээ. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

livenews.mn © 2025 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, Мэйл: magicglobalmedia@gmail.com