
Монгол Улсад эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи хослуулан аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар Эм Жи Эл Кейлум ХХК хөрөнгө босгох ажлаа эхлүүлж байна. Өнөөдөр Эм Жи Эл Кейлум ХХК шинэ крипто валютаа арилжихаар CAPEX биржтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. Шинэ токены талаар Эм Жи Эл Кейлум ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Анхбаяраас тодрууллаа.
-Монголчуудад шинэ токен санал болгохоор биржтэй гэрээ байгууллаа. Арилжаа хэзээ эхлэх вэ?
-Бид 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 12.12 цагт Монголынхоо CAPEX бирж дээр арилжаагаа эхэлнэ. Мөн зэрэгцээд олон улсын биржүүдэд арилжаа эхлүүлэхээр гэрээ байгуулаад байна. 2022 оны нэгдүгээр улиралд багтаан Сингапурын нэр бүхий бирж дээр хоёр дахь арилжаагаа эхэлнэ. Гадаадын хөрөнгө оруулагч нартай токены хэлцэл хийж, нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 50 хувийг гэрээлсэн байгаа. Анхны арилжааныхаа өмнө 50 хувиа гэрээлсэн токен одоогоор байхгүй байх.
-Тэгэхээр нийт шаардлагатай хөрөнгө оруулалтын 50 хувь нь аль хэдийнэ “боссон” гэсэн үг үү? Ингэж итгэсний шалтгаан юу бол?
-Эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологи гээд тус бүрт нь суурилсан токен маш олон бий. Харин эрчим хүч, уул уурхай, мэдээллийн технологийг хослуулсан цогц төсөлд суурилсан токен гэвэл одоогоор манай MGL Caelum ганцаараа байна. Бид энэ цогц байдлаараа хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж, итгэлийг хүлээсэн.
-“Баялгаар баталгаажсан токен” гэсэн тодотгол сонирхол татаж байна. Ямар баялгаар баталгаажиж байгаа вэ?
-Бид токеноо баялгаар баталгаажуулсан. Ингэж зоригтой хэлж байгаагийн учир нь манай баг хамт олон, хөрөнгө оруулагчдын 15 жилийн хөдөлмөрт тулгуурласан ажлын эхлэл юм. Бид нүүрсний орд газрын хайгуулаас эхлээд нөөцөө баталгаажуулах, цахилгаан станцын ТЭЗҮ, зураг төсөл хийх, энэ бүхнээ олон улсын түвшинд аваачих ажлыг олон жил шат дараалан хийсэн. Цахилгаан станцын төсөл, нүүрсний орд газрын тайлан, жонш, кварцын орд газрын нөөцийг олон улсын түвшинд баталгаажуулсан. Энэ нь дэлхийн аль ч улсын банк санхүү, хөрөнгө оруулагчийн өмнө тавихад үнэлэгдэх үнэлэмжтэй болсон гэсэн үг. Бид энэ үнэлэмждээ тулгуурлан гадаадын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааныхаа хэлцэлийг хийж, өнөөдөр Монгол Улсдаа цахим токеноо санал болгож байна.
-Цогц төслийн тухай сонирхож байна. Хаана байгуулагдах, ямар хэмжээний үр өгөөжтэй төслүүд байх вэ?
-Том хэмжээтэй төсөл хэрэгжүүлэхэд хамгийн түрүүнд эрчим хүчний асуудал тулгардаг. Тиймээс бид цогц төслийнхөө эхэнд Төв аймгийн Баян сумын Цайдам нуурын хүрэн нүүрсний ордод түшиглэн цахилгаан станц байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Мөн Чойр орчимд байгуулагдах аж үйлдвэрийн цогцолборт есөн баяжуулах үйлдвэр байгуулахаар төлөвлөж, ТЭЗҮ-гээ хийж байна. Нүүрсний орд, цахилгаан станцад тус бүртээ 200 гаруй хүн ажиллана. Цахилгаан станцаа түшиглэн хиймэл оюун ухаанд суурилсан ханган нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн бирж байгуулж ажиллана. Нийт төслийнхөө хүний нөөцийг авч үзэхээр 7000 гаруй ажлын байр шинээр бий болох тооцоо гарсан байгаа.
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих