Ц.МЯГМАРБАЯР
Богд хэмээх шошготой хувьцаа мэндлэв
Шинэ жилийн сартай зэрэгцэн Богд банк хамгийн анхны банкны салбарын IPO гаргах эрхийг авч энэ сарын 1-нд олон нийтэд хувьцаагаа санал болгосон юм. Долоо хоногийн хугацаатай нийт 32 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхны захиалгаа зарлаж нэгж хувьцааг 2540 төгрөгөөр үнэлсэн. Захиалга өндөр хувьтай биелэсэн байна. Гэхдээ нийт татан төвлөрүүлэх 32 тэрбумын 70 хувийг 1-2 хөрөнгө оруулагч байсан бол зах зээлээс 10 гаруй тэрбум төгрөгийг татжээ. Зөвлөмж ирүүлэхээс өмнө ийнхүү тус банк IPO- гаа гаргасан нь банкны хувьцааг авч байгаа иргэд, хөрөнгө оруулагчдын хувьд илүү завшаантай зүйл болсон гэж эдийн засагчид хэлж байна. Үүнийг илүү ОУВС-гийн зөвлөмж тодотгож, хүч нэмсэн гэж болох аж. Нэг үгээр хэлбэл, банкны салбарт өнгөрсөн долоо хоног түүхэн өдөр ийнхүү тохиолоо. Ингэснээр үнэт цаасны анхдагч зах зээлд Богд хэмээх шошготой шинэ хувьцаа гарлаа. Хөрөнгө оруулалт, хуримтлалаа төрөлжүүлж, нэг бус нэлээд хэдэн сагс дотор байршуул гэж хөрөнгө оруулалтын эксперт, шинжээч нар зөвлөдөг. Дотоодын хөрөнгийн зах зээл шинэ бүтээгдэхүүнтэй болж, хөрөнгө оруулагчдын хувьд сонголт хийх өдрүүд эхэллээ.
Банкуудын сунгаа үргэлжлэх үү
Банкны шинэ хуулиар ирэх онд банкууд олон нийтийнх болох сунгаа үргэлжилнэ. Сунгаанд оролцож буй банкууд бариандаа дөхөж байна. Гэхдээ ОУВС-гийн зөвлөснөөр барианд амжилттай орох эсэх нь тэдний бэлтгэлээс шалтгаална гэдгийг санууллаа. Өөрөөр хэлбэл, банкны IPO хийгдэх үед банкуудын үнэлгээ хэрхэн гарахаас хамаарч иргэд аль банкны эзэд болох вэ гэсэн шийдвэрээ гаргах боломжтой. Мэдээж хөрөнгийн зах дээр хэт өндөр үнэлэгдсэн банкыг авбал үнэ нь цаашид өсөхгүй. Тиймээс зөв үнэлгээ бүхий банкаа сонгох нь тодорхой. Тэгэхээр системийн нөлөө бүхий банкуудын сүүлийн таван жилийн ашгийг дунджаар авч үзвэл Хаан банк 154 тэрбум төгрөг, Голомт банк 16 тэрбум, төгрөг(2018 онд хамгийн өндөр буюу 50 тэрбум төгрөгийн ашигтай) Худалдаа Хөгжлийн банк 55 тэрбум төгрөг, Хас банк 20 тэрбум төгрөг, Төрийн банк 15 тэрбум төгрөг байна. Банкны цэвэр ашиг ялгаатай байгаа нь орлогын ялгаатай байдлаас шалтгаална. Тухайлбал, хүү, шимтгэлийн орлогоос ихээхэн хамаарна. Нөгөөтэйгүүр, банкуудын ашиг харилцан адилгүй байгаа нь үйл ажиллагаа явуулж буй сегмент нь өөр гэдгээс хамаарч байна. Тухайлбал, иргэд болон ЖДҮ түлхүү үйлчилгээгээ үзүүлж байна уу эсвэл корпрэйт хэлбэрээр үү гэх мэт. Хоёрдугаарт, банкууд зээл гаргадаг ч тэр нь чанаргүйтдэг. Өнөөдөр арван зээл тутмын нэг нь чанаргүйтэйж байна. Чанаргүй болсон зээл бүрийн цаана сангийн зардал байдаг. Энэ нь шууд банкны ашигт нөлөөлдөг гэсэн үг.
Мөн ажиллагааны зардал өндөр байхаас шалтгаална. Салбар нээх, АТМ авах, ПОС захиалах бүрт зардал гэсэн үг. Өнөөдөр банкны салбар 16 мянган ажилтантай. Асар том хүний нөөцтэй, дэд бүтэц сайтай байгууллага. Түүнчлэн IT-н салбарт хамгийн их хөрөнгө оруулж буй байгууллага юм. Түүнчлэн Топ 10 татвар төлөгчдийн гуравт нь системийн банк орж байгаа билээ. Тийм дээ ч цэвэр ашигт нь татвар нөлөөлж байна гэсэн үг. Энэ оны долдугаар сараас эхлэн банкнууд цаасан дээр ХК нэртэй болж ирэх онд үргэлжилсээр 2023 ондоо багтаад системийн нөлөө бүхий банкнууд IPO хийсэн байх юм.

Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих