2021 оны хамгийн нөлөө бүхий эмэгтэй



12-р сарын 8 | 19 цаг 55 минут
337

 Америкийн “Forbes” сэтгүүл энэ оны хамгийн нөлөө бүхий эмэгтэйгээр “Amazon” компанийг үүсгэн байгуулагч Жефф Безосын салсан эхнэр, зохиолч Маккензи Скоттыг нэрлэлээ.

Жагсаалтын хоёрдугаарт, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Камала Харрис орсон бол гуравдугаарт Европын Төв банкны тэргүүн, Олон улсын валютын сангийн захирал Кристин Лагард бичигджээ. “General Motors” компанийн тэргүүн Мэрри Барра, Билл Гейтсийн гэргий асан Меланда нар эхний тавд багтсан байна.

Германы Канцлер асан Ангела Меркель сүүлийн 11 жилд анх удаа дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтад ороогүй болохыг онцолжээ. Тэрбээр энэхүү жагсаалтыг сүүлийн 10 жил дараалан тэргүүлсэн юм. 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com