ХХЕГ:Самар түүж яваад хил зөрчсөн иргэдийг авахаар ОХУ-ын талтай тохиролцсон



12-р сарын 8 | 15 цаг 31 минут
946

Монголын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хилийг давсан талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршсан. Тэгвэл энэ талаар ХХЕГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэл өглөө.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 12 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсын тодорхой тооны иргэд таван нэгж техниктэй улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан байна.

Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 12 дугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон байна.

2021 оны 1, 2 дугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485, мөн 11, 12 дугаар сард хил орчмын дэглэм зөрчсөн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулсан байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com