Өчигдөр /2021.12.07/ Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт Дэнжийн ** тоотод 32 настай эрэгтэй Г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн эхнэр болох 31 настай эмэгтэй О-той маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь цохиж амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ.
Тухайн үед хэргийг үйлдсэн байж болзошгүй иргэн Г нь төрсөн ахдаа “Манай эхнэр гэртээ нас барсан байна” гэж мэдэгдсэн байна. Одоогоор хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.
Сэтгэгдэл бичих