"Файзер" вакцин омикрон хувилбарын эсрэг үр дүнтэй болохыг тогтоожээ



12-р сарын 8 | 15 цаг 00 минут
567

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч Майк Райаны мэдэгдсэнээр, одоо хийгдэж байгаа вакцин нь вирусийн одоо мэдэгдэж байгаа бүх хувилбараас үр дүнтэй хамгаалах бололцоо байгаа бөгөөд эхний үр дүн үүнийг харуулж байгаа гэнэ. Омикрон хувилбарын эсрэг “Файзер” вакцин хэрхэн үйлчилж байгааг судалсан туршилтын үр дүн ӨАБНУ-д гарсны дараа тэрээр дээрх мэдэгдлийг хийсэн байна. Лабораторийн туршилтаар омикрон хувилбар нь “Файзер” вакцины нөлөөгөөр өвчлүүлэх чанараа хэсэгчлэн алдаж байгааг тогтоосон байна. ДЭМБ-ын төлөөлөгч Майк Райаны хэлснээр, омикрон нь вакцины нөлөөнөөс бултахдаа бусад хувилбаруудаас илүү гэх ямар ч шинж илрээгүй гэнэ. “Бидэнд одоо байгаа вакцин нь маш сайн бөгөөд өвчин хүндрэхээс хамгаалсан хэвээр байна. Омикрон нь хүмүүсийг Дельта болон бусад омгуудаас илүү өвчлүүлээгүй” гэж тэрээр мэдэгдэлдээ онцолжээ.

Одоогоор албан ёсоор баталгаажаагүй байгаа энэхүү судалгаагаар, Pfizer/BioNTech вакцин нь анхны Ковид омогтой харьцуулахад омикроны эсрэг 40 хүртэлх дахин бага үр дүнтэй болохыг тогтоосон ч 12 хүний цусанд хийсэн шинжилгээгээр хүлээж байснаас ч нааштай хариу гарсан гэдгийг Африкийн эрүүл мэнд, шинжлэх ухаан, судалгааны институтын доктор Алекс Сигал мэдэгдэлдээ онцолсон байна. Судалгааны үр дүнг ойлгомжтойгоор базаж хэлбэл, одоо хийгдэж байгаа вакцинуудаас “Пфайзер” ямар ч байсан хүмүүсийг хүнд өвдөхөөс сэргийлж чадах ажээ. Moderna, Johnson & Johnson болон бусад вакцин хэр үйлчлэлтэй байгааг одоогоор тогтоогоогүй байгаа аж.    

 
 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com