Корона вируст халдварын 310 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн энджээ



12-р сарын 8 | 13 цаг 02 минут
982

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд халдварын 310 тохиолдол бүртгэгджээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт батлагджээ. Харин гурван тохиолдол зөөвөрлөгджээ. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар халдварын улмаас нийт 1950 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4046 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7635 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байна. 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн- 1558
  • Хүндэвтэр- 1947
  • Хүнд- 472
  • Маш хүнд 69 хүн байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com