Сэтгүүлч Т.Ганзул, Булганы ИХТ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нарыг дахин шалгах хүсэлтийг Нийслэлийн прокурорт гаргажээ



12-р сарын 8 | 11 цаг 46 минут
4039
Монгол улсын хөдөлмөрийн баатар, Олимпийн аварга Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатын биед хүнд гэмтэл учруулсан хэргийг хуулийн байгууллага шалгаад удаж байна.
Тэгвэл уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст дахин шалгаж, нэмэлт мөрдөн байцаалт хийгээд, дахин Хан-Уул дүүргийн прокурорт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байгаа.

 Н.Түвшинбаярын хэрэгт гол буруутан нь Булган аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч С. Гал-эрдэнэ, сэтгүүлч Ганзул нар юм гэж Э. Энхбат начны эхнэр Б.Нандицэцэг өөрийн сошиал сүлжээндээ  нийтэлсээр байна. 

Тэгвэл Сэтгүүлч Т.Ганзул, Булганы ИТХ-ын тэргүүлэгч С.Гал-Эрдэнэ нарыг хэрэгт холбогдуулан дахин шалгах хүсэлтийг  Э.Энхбатын өмгөөлөгч Нийслэлийн прокурорт гаргажээ.

 
 
 





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com