О.Оюунчимэг өсвөрийн жүдочдын тивийн аварга боллоо



2021 оны 12-р сарын 6 | 12 цаг 24 минут
537

Жүдо бөхийн өсвөр үе, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Ливан улсын Бейрут хотноо болж шилдгүүдээ шалгаруулав.

Энэхүү тэмцээний өсвөр үеийн ангилалд манай улсаас  7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 тамирчин оролцож 1 алт, 2 хүрэл медаль хүртжээ.

Охидын 57 кг жинд СХД-ийн спорт хороо, "Хаан хүнс импекс" дэвжээний тамирчин О.Оюунчимэг алт, +70 кг-д ХУД "Женко" клубийн тамирчин Б.Ням-Эрдэнэ хүрэл, хөвгүүдийн 55 кг-д Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин Б.Жанцандорж хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Харин залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр ЧД-ийн спорт хорооны тамирчин Э.Хүслэн багтаа ганц хүрэл медалийг авчирлаа.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Мэйл: galsansanjaan@gmail.com, otnews@gmail.com