
Хүн төрөлхтөн тэнгэрийг ажиглаж эхлэснээс хойш, биднээс өөр, дэлхий шиг ертөнц байх боломжтой үгүйг гайхширсаар ирсэн. Сар луу зорьсон аялал маань бидэнд гараг амьдрах боломжгүй, зэлүүд байдагийг таниулж өгсөн ч, Нарны аймгийн бусад гарагууд одоо ч өөр амьдрал тээж байх өндөр боломжтой байгаа. Жишээ нь Буд гараг үүлэн хөвөөн дээр амьд организм амьдардаг байх магадлалтай. Бархасбадийн дагуул Европиа, Санчир гарагийн Энцеладус нарын газрын гүн дэхь шингэн усанд амьдрал бялхаж байж болно. Бархасбадийн Титан дахь шингэн метанан нууруудаас ч хүртэл этгээд амьд биетдийг хайж болох гайхалтай газар.
Одоогийн байдлаар хамгийн өндөр боломжтой байж болох газар бол Ангараг. Жижигхэн, хүйтэн, дэлхийн холын төрөл болсон энэ гарагт хэдэн тэрбум жилийн өмнө гарцаагүй шингэн ус гол мөрөн шиг гадаргаар нь урсдаг байжээ. Ангараг дээр эрт дээр цагт амьдрал байсан гэлтгүй, одоо ч гэсэн зарим газраа идэвхтэй байх магадлалтай гэж тодорхой бус ч хэд хэдэн баримт зааж байна.
Төрөл бүрийн хиймэл дагуул, ровер, болон роботуудаас цуглуулсан мэдээллээс бид Улаан нүдэн гарагийн талаар гайхширам нээлтүүд хийсэн. Бид Ангарагийн гадаргаас эрт үед мөсөн голын хөдөлгөөн байдаг байсан гэдгийг нотлох баримт болон дэлхийн зөвхөн усархаг орчинд л үүсдэг тунамал чулуулаг, гематит агаар мандал зэргийг Ангарагийн гадаргаас илрүүлсэн. Түүгээр ч болоогүй газрын гүнд нь мөс цас, гадарга дээр нь хөлдүү ус одоо ч байдгийг баттай тогтоосон.
Амьдрал бий болоход шаардлагатай материал, нягт агаар мандал, усан гадарга бүгд нэгэн цагт Марс дээр байжээ. Одоо хэдий амьдралаар цэцэглээд байгаа юм шиг харагддаггүй ч гэлээ өмнө эсвэл одоо ч гэсэн амьдрал байгаа гэдгийг нотлох гурван баримт байна.

Эхний баримт 1976 онд Ангараг дээр газардсан НАСА-гийн Викинг газардагчаас ирсэн. Тэр үедээ хий солилцох, ялгаруулах, пиролитик хий ялгаруулах гэх гурван биологийн туршилт хийгджээ. Амьд биет байгаа эсвэл байсан бол хаягдал хий ялгаруулах ёстой ба түүнийг шинжлэх зорилготой хийгдсэн ялгаруулах туршилтийн үр дүн эерэг байсан ч бусад туршилт сөрөг гарчээ.
Хоёрдох баримт нь Марсаас ирсэн Аллан Хиллс 84001 нэртэй солирийг 1984 оны 12 сарын 27-нд гаргаж авсанаар илэрсэн. Дэлхий рүү унадаг солируудын гурван хувь нь Ангарагаас гаралтай бөгөөд энэ солир нь дөрвөн тэрбум жилийн өмнө үүсч дэлхий дээр 13 мянган жилийн өмнө унасан гэдгийг мэдэв. 1996 он доторхыг нь нээж үзтэл чулуужсан амьд биетийн үлдэгдэл шиг зүйл олсон байна. Тэгэхдээ тэр нь мөн органик бус урвалын үр дүнд үүссэн зүйл ч байж болно.
Эцсийн баримт Ангараг руу хамгийн сүүлд илгээгдсэн "Сониуч" ровероос иржээ. Ангараг дээр улирал солигдох үед тодорхой байршилд байгаа газрын гүнээс метан ялгараад байгааг ажиглажээ. Энэ нь мөн л улирал солигдох үед газрын онцлогоос болоод үүсдэг органик бус урвал байж болох ч амьд организм ч үүнийг ялгаруулдаг байх магадлалтай. Энэ бүгдээс дүгнэн үзэхэд Ангараг дээрх амьдралын талаарх боломжит таван таамаглал үүсч байна.

1. Ангараг дээр анхнаасаа амьдрал байгаагүй
Хэдий тэр бүх баримт нотолгоо үлдэгдэлийг оллоо гэсэн ч амьдрал үүсэх тэр тохиол Ангараг дээр хэзээ ч тохиогдоогүй байж болно. Бүх геологийн химийн урвалууд болдгоороо болсон ч, хэзээ ч органик урвал болоогүй байж болно. Тэгж явсаар гурван тэрбум жилийн өмнө нар Ангарагийн агаар мандалыг хуулж, гадарга дээрх шингэнийг бүгдийг нь ууршуулж одоо байгаа төрхөнд нь аваачсан. Энэ боломжинд олон хүн санал нийлдэг ба, өмнө нь амьдрал байсан гэдгийг яг баталж чадах баримт гарж иртэл энэ санаа нь үндсэн тайлбар байсаар байна.

2Ангараг анхандаа амьдралтай байсан ч, тэр нь мөхсөн
Энэ боломж ихэнх талаараа эхнийхтэй адилхан. Ангараг анх дэлхийтэй их төстэй байж түүн дээр нь ч амьдрал үүссэн. Харин Ангарагийн агаар мандал сийрэгжин устах үед тэр нь үүсч байсан амьдралд нь том нөлөө үзүүлж дахин сэргээгдэхгүйгээр бүх амьдралыг устгасан байж болно. Ангарагын гадаргыг малтаж энэ боломжийг батлах баримт гаргаж ирэх боломжтой. Одоогоор дэлхийгээс тэгж малтах чадвартай нэг ровер илгээсэн ч тэр нь харамсалтай нь эрдэмтэдийн хүлээж байсан шиг ажиллаагүй билээ.

3Ангарагын амьдрал одоо ч гэсэн газар доор үргэлжилсээр байгаа.
Энэ бол Ангараг дээрх амьдралын талаарх хамгийн өөдрөг, шинжлэх ухааны хувьд суурьтай үзэл. Магадгүй Марс агаар мандалаа алдах үед зарим амьд биет хөлдүү, зогсонги байдалд орсон байх. Цаг болон орчин нь зөв таарч чадвал газрын гүн дэх шингэн ус гадарга руу шингэн хэлбэрээр урсаж эхэлж болох ба тэр үед хөлдсөн амьд биетээ сэргээж болно. Энэ хэрэв үнэн бол, бид газрын гүнээс доош хэдхэн метрийн гүнээс бүр өөрсдийн роверуудынхаа хөл доороос хүртэл амьд биет олох боломжтой. Энэ бүх таамаглалыг бодитой болгохоор саяхан Ангараг руу Шантрашгүй ровер ниссэн билээ. Ровер Ангарагийн гадаргаас дээж авч цуглуулах болно.

4Дэлхий Ангараг гараг руу амьдрал илгээсэн.
65 сая жилийн өмнө солир дэлхийг мөргөж дэлхийг нарны туянаас бүрэн хаасан үүлэн бүрхүүл үүсгэж дэлхийн ихэнх амьд биетийг мөхөөсөн. Тэгэх үедээ дэлхийн жижигхэн хэсгийг Ангараг руу илгээчихсэн бөгөөд тэрхүү хэлтэрхий дээр байсан амьд биет Ангараг дээр дасан зохицон амьдарч эхэлсэн байж мэднэ. Эсвэл Ангараг руу дэлхийгээс амьд биетэд шаардагдах материал илгээгдэж, түүнээс нь улбаалан Ангараг дээр амьдрал үүсч эхэлсэн ч байж болно. Нэг л өдөр бид Ангарагийн түүхийг бүрэн таниж мэдэх үедээ яг юу болсонг бүрэн ойлгох боломжтой.

5Бидний орчин үеийн сансар судлалын хөтөлбөрүүд Дэлхийгээс Ангараг руу амьдрал тараасан.
Эцэст нь бол Ангараг үнэхээр зэлүүд хоосон гараг байсан бөгөөд Дэлхийгээс янз бүрийн хөлөг хиймэл дагуул илгээж эхэлсэнээр амьд биет давхар ирчихсэн байх. Эсвэл устгачихсан ч байж мэднэ. 100 хувь сайн цэвэрлэгдэж чадаагүй, Дэлхийн бактер органик нэгдлээр бохирдсон техник хэрэгслэлүүд Ангараг дээр байсан амьд биетийг усгтасан байж мэднэ. Энэ боломж бол сансар судлаач эрдэмтэддийн хувьд хар дарсан зүүд л гэсэн үг. Бидэнд үнэхээр өөр амьд биетийг нээж олох боломж байсан ч тэрхүү боломжоо бид өөрсдөө устгасан гэсэн үг. Энэ таамаг боломжоос улбаалан бид аливаа баримт нотолгоонд тулгуурлан шууд дүгнэлтэд хүрэлгүй маш болгоомжтой няхуур ханддаг учиртай.

Гэвч одоогийн байдлаар бол бидэнд Ангараг гараг дээр амьдрал оршиж байсан, оршиж байгаа гээд хэлчих баримт байхгүй. Энэ нь мөн оршиж байгаагүй ч гээд хэлчих нотолгоо байхгүй гэсэн үг. Энд тэндээс амьдрал байгааг илтгэчих баримт мэр сэр нээгдэх түүнийг нь бас яагаад үүссэнг тайлбарлах амьд биетийн үйл явцтай холбоогүй тайлбар баримт зөндөө бий.
Эцэст нь энэ бүгдийг яг таг мэдэх цорын ганц арга бол илүү сайн нарийн шинжлэх ухааны туршилтыг дэвшилтэд технологи ашиглан Ангараг дээр хийх. Шантрашгүй роверын зорилго бол тэр чигтээ Ангараг дээр амьдрал байсан, байгаагийн ул мөр баримт нотолгоог цуглуулж дэлхий рүү буцааж илгээхэд бэлдэх. Дэлхий дээр тэрхүү дээжүүдийг аваачсаны дараа нарийн судалгаа шинжилгээ хийсэний үр дүнд бид эцэст нь Ангарагийн үнэнийг олж мэдэх болно.

Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ11 сар 21. 19:58
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих