Хүүхэд зодсон багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгожээ



12-р сарын 5 | 18 цаг 07 минут
683

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийнэ ахлах-В бүлгийн багш хүүхдүүдтэй зүй бусаар харьцаж буй бичлэг арванхоёрдугаар сарын 2-нд цахим сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбогдуулан тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд Архангай аймгийн удирдлагуудад албан бичиг илгээж тухайн багшид хариуцлага тооцохыг шаардсан юм.

Цэцэрлэгийн удирдлагууд багш М-д сануулга өгч, цалингийн 20 хувиар тогтох арга хэмжээ авчээ. Мөн энэхүү хэрэгтэй холбогдуулан аймгийн Цагдаагийн газар, Боловсролын газраас эрх зүйн хүрээний хяналт, шалгалт хийж байгаа бөгөөд багшлах эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдэх юм байна.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com