С.Амарсайхан: Монгол Улсад нэвтрэхийг хориглосон жагсаалтад Нигери улсыг нэмлээ



12-р сарын 5 | 14 цаг 28 минут
799

Коронавирусийн шинэ хувилбар Омикрон голомтлон тархаж байгаа 10 улсаас ирж буй иргэдийг 10 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан. Харин энэхүү жагсаалтад нэг улсыг нэмсэн байна.

Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан "Омикрон хувилбар дэлхий даяар тархаж байгаатай холбоотой Монгол Улсад нэвтрэхийг хориглосон улсын жагсаалтад Нигери улсыг нэмлээ. Энэ улсаас ирж буй Монгол Улсын иргэд 10 хоног тусгаарлагдана" гэв.

Ингэснээр дараах 11 улсаас ирэх иргэд тусгаарлагдах юм байна.

  1. ӨАБНУ
  2. Ботсвани
  3. Ангол
  4. Эсватини
  5. Лесото
  6. Намиби
  7. Замби
  8. Малави
  9. Мозамбик
  10. Зимбабве
  11. Нигери.

Омикрон бүртгэгдсэн улсаас болон түүгээр дамжин эх орондоо ирсэн иргэдийг тусгаарлах хоногийн төлбөр нь 0-3 насны хүүхдүүд төлбөргүй, 4-16 насныхан 50 хувийн төлбөртэй байх бол 17-оос дээш насныхны тусгаарлалтын нэг хоногийн төлбөр нь 100,000 төгрөг байна. Тусгаарлалтын 10 хоногийн хугацаанд иргэдээс хоёр удаа PCR шинжилгээ авна гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдэгдэж байв.

 




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com