
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурлыг Шадар сайд зарлан хуралдууллаа. Хурлаар агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажлын товч тайланг сонсон, санал солилцон, тулгамдсан асуудлын шийдлийн талаар хэлэлцэв.
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн Нийслэлийн агаарын бохирдлын нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Тэрээр "Нийслэлийн төвийн зургаан дүүргийн айл өрхүүдэд хийсэн хяналт шалгалтаар түүхий нүүрс түлсэн айл бараг гараагүй. Гэсэн атал ноднингийн мөн үеийнхээс агаарын бохирдол нэмэгдсэн. Үүний шалтгаан нь 3-15 кВт хүчин чадалтай нам даралтын зуух 2019 оныхоос 25000 гаруйгаар нэмэгдсэн, мөн нийслэл дэх автомашины тоо жилээс жилд өсөж байгаа явдал юм.
Авто тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Улаанбаатар хотын авто замын томоохон уулзваруудын орчимд агаар чанарыг тодорхойлох хэмжилтийг авто замын ердийн ачаалалтай үе, хөл хорио тогтоосон үетэй харьцуулан хийхэд авто замын хөдөлгөөний үе дэх агаар дахь бохирдуулагч бодисын хэмжээ РМ2,5 тоосонцор 4 дахин, РМ10 тоосонцор 3,8 дахин их гарчээ. Энэ нь авто замын сүлжээний дагуу тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдол агаарын чанарт нөлөөлж байна" гэжээ.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Сайжруулсан түлшний үйлдвэр хэвийн ажиллаж байгаа ч хэрэглээ өссөөр байна. Засгийн газраас явуулсан бодлогын хүрээнд сайжруулсан түлшний үнийг хямдруулсан нь хөдөө орон нутгийн иргэд авах шалтгаан болж байна. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилготой сайжруулсан түлшийг хөдөө орон нутаг руу бид хяналтгүй гаргах юм бол цаашдаа нийслэлийн айл өрхүүд түлшний хомстолд орох эрсдэлийг үүсгэнэ.
Тиймээс нийслэлийн холбогдох байгууллагууд, ЦЕГ энэ асуудалд анхаарлаа хандуулан хөдөө орон нутаг руу зорчиж буй тээврийн хэрэгсэлд тавих хяналтаа өндөржүүлэх хэрэгтэй байна. Сайжруулсан түлшийг хулгайгаар хөдөө орон нутаг руу ачиж явахыг завдсан бол түүнийг нь хурааж улсын орлого болгох тухай мэдээллийг олон нийтэд хүргэх нь зүйтэй” гэв.
Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний хорооноос гаргасан мэдээллээр агаарын чанар сайжирсан хэдий ч агаар бохирдуулагч эх үүсвэрийн тоо, хэмжээ жил ирэх тусам нэмэгдэж байгаад анхаарч ажиллах шаардлагатайг дурдаад хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлсэн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнгээ өгч байгаа хэдий ч сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд агаар сааралтаж, утаа униар татах боллоо.
Тиймээс
- нам даралтын зуухнуудаас боломжтойг нь цахилгаанд шилжүүлэх,
- агаарын бохирдол үүсгэх элдэв зүйл шатааж болзошгүй айл өрхөд тавих хяналтаа сайжруулах,
- нийслэлийн томоохон хогийн цэгүүдэд хог шатаахгүй байх,
- сайжруулсан түлшний үйлдвэрийн процессыг алдагдуулалгүй явуулах,
- түлшний түүхий эд болох нейтлинг, барьцалдуулагчийг лабораторийн шинжилгээнд хамруулах,
- нийслэл, дүүргийн удирдлагууд, хороон дарга нар өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээнд айл өрхийн түлшний хэрэглээг нягталж ажиллах,
- иргэдийн гар дээрх түлшний картаар дамжуулан хэрэглээг нь хянах зэрэг ажлыг нэг сарын хугацаанд эрчимтэй хэрэгжүүлэх”-ийг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүд болон холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
Хурлаар Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргасан мэдээллийг нэгтгэн ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд оруулан танилцуулахаар боллоо гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.

Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ2025, 11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна2025, 9 сар 6. 23:07
Сэтгэгдэл бичих