
Монгол Улс 3.4 сая иргэнтэй. Үүнээс 20 дахин их буюу 70 сая толгой малтай. Тиймээс мах нь хүнсний хамгийн чухал бүтээгдэхүүнд тооцогддог. Засгийн газар цар тахалд бүх анхаарлаа хандуулж бусад асуудлаа хаясны улмаас энэ онд малын гоц халдварт өвчин эрчимтэй тархаж, халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг үлдсэнгүй. Тодруулбал, он гарсаар улсын хэмжээнд шүлхий, мялзан, үхрийн арьс товруутах өвчин, хонины цэцэг, адууны ям гэсэн олон улсын худалдааны хорио цээрт багтдаг таван төрлийн гоц халдварт өвчин бүртгэгдэв. Үүнтэй холбоотойгоор манай улс махны экспортоо он дуустал зогсоолоо. Мөн БНХАУ махны гадаргаас COVID-19 илэрсэн гэсэн шалтгаанаар долдугаар сараас экспортоо зогсоосон. Гэхдээ Хятад улс малын гоц халдварт өвчинтэй холбоотойгоор иргэдийнхээ хүнсний аюулгүй байдлыг харгалзан ийм шийдвэр гаргасан байх магадлалтай. Харин Монгол Улсын Засгийн газар гадаад руу мах экспортлохоо зогсоосон ч дотооддоо махыг ямар ч хяналтгүйгээр худалдаалж, нэвтрүүлж байгаа нь харамсалтай. Малын гоц халдварт өвчин бүртгэгдээгүй аймаг үлдээгүй хүндхэн нөхцөл биднийг угтаж байхад Засгийн газар энэ талаар яагаад ам нээхгүй байна вэ. Монгол хүний эрүүл мэнд, аюулгүй, чанартай хүнс хэрэглэх гэсэн эрх хаачсан бэ. Хэрэв бид шүлхийтэй мах идэж байвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ гэсэн олон асуултад бид хариулт нэхэж байна.
Салбар яам болох ХХААХҮЯ болоод Мал эмнэлгийн ерөнхий газраас хорио цээртэй буюу халдварт өвчин бүртгэгдсэн бүсээс мах оруулж ирэхийг хориглосон хэмээн бидэнд мэдээлсэн. Тиймээс хөдөө орон нутгаас орж ирдэг тээврийн хэрэгслийг хянадаг товчоод үүнд хэрхэн хяналт тавьж байгааг бид сурвалжлахад огт өөр нөхцөл угтав. Бодит байдал дээр аль аймгийн аль сумаас мах оруулж ирж байгаад ямар ч хяналт байхгүй байсан нь Монголчууд бүгд шүлхийтэй мах идэж байгаа юу гэсэн эргэлзээг төрүүлсэн юм.
ХОРИО ЦЭЭРТЭЙ БҮСЭЭС ОРЖ ИРЖ БАЙГАА МАХАНД ХЯНАЛТ АЛГА
Манай сурвалжлах баг Налайх дүүргийн Городок авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоон дээр 16:00 цагийн үед очлоо. Хамгаалалтын хувцас өмссөн Мал эмнэлгийн ерөнхий газрын хоёр байцаагч нийслэл рүү орж байгаа машинуудын дугуйг ариутган зогсож байв. Харин Замын цагдаа болоод Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэг нэг албан хаагч тухайн автомашины бичиг баримтыг шалган нэвтрүүлж байсан юм. Малын мах ачсан машинуудын малын гарал үүслийн бичгийг шалгахаас бус аль аймаг, аль сумаас ирж байгаад ямар ч хяналт тавьдаггүй гэсэн нь хамгийн их сэтгэл түгшээсэн асуудал байв.
Энэ талаар тус товчоонд ажиллаж байгаа НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн ажилтан Б.Энхтулга “Мал, мах ачиж яваа машинуудын тээшинд үзлэг хийгээд гарал үүслийн бичгийг шалгана. Бичиггүй бол буцаахаас гадна заримыг нь дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү шилжүүлдэг. Харин аймаг болон сумын хязгаарлалт байхгүй. Тухайн газрын мал эмнэлэг нь шалгаад “Эрүүл мал, мах” гэсэн бичиг өгсөн бол саадгүйгээр нэвтрүүлж байгаа. Учир нь бичиг хийж өгөхгүй гэдэг нь асуудалтай гэсэн үг. Манай товчоонд мал эмнэлгийн ариутгалын гурван хүн, Налайх дүүргийн замын цагдаагаас нэг хүн, мэргэжлийн хяналтаас нэг хүн гэсэн таван хүн ажиллаж байна” гэж ярилаа. Малын гоц халдварт өвчин бүртгэгдсэнтэй холбоотойгоор товчоодод аравдугаар сарын 21-нээс ариутгал, хяналт шалгалт хийж эхэлсэн юм. Тиймээс энэ хугацаанаас хойш хэдий тооны ямар зөрчил илэрсэн талаар тодруулахад “Ээлжээр ажиллаж байгаа тул зөрчлийн тоог мэдэхгүй” гэсэн хариултыг өгөв.
Товчоодын ерөнхий дүр зургаас үзэхэд нийслэлчүүд эрүүл мах идэж байгаа гэсэн баталгаа олдсонгүй. ХХААХҮЯ болон Мал эмнэлгийн ерөнхий газрын мэдээлснээр халдвар бүртгэгдсэн аймаг, сумаас ямар ч мах нийслэл рүү орж ирэх ёсгүй гэсэн. Гэтэл бодит байдал дээр мал, мах ил ачсан машины гарал үүслийн бичгийг шалгахаас бус хаанаас ирж байгаад хяналт алга. Мөн ил ачиж яваагүй л бол машины тээшиндээ халдвартай бүсээс мах ачаад оруулах эрсдэл өндөр байгаа аж. Учир нь товчоодын байцаагч нар биднийг очих үеэр мал болоод мах ачаагүй машины жолоочийн үнэмлэхийг шалгахаас бус тээшийг нь нэг ч удаа сөхөж харсангүй.
ЭРҮҮЛ МАХ ИДЭХ БИДНИЙ ЭРХ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА
Шүлхийн анхны голомт Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймагт гуравдугаар сард илэрснээс хойш 18 аймгийн 190 гаруй суманд бүртгэгдээд байна. Эдгээрээс Говь-Алтай аймагт 1957 оноос хойш, Увс аймагт 1964 оноос хойш анх удаа шүлхий өвчин бүртгэгдсэн төдийгүй ногоон бүс байсан Баянхонгор аймагт энэ жил хэд хэдэн голомт бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсад малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдээгүй аймаг үлдсэнгүй. Үүнээс гадна Африкийн орнуудаас гаралтай үхрийн арьс товруутах өвчин Монгол Улсад анх удаа бүртгэгдлээ. Ийм өвчтэй малыг устгалд оруулах шаардлагатайн сацуу манай улсад үүнээс сэргийлэх вакцин байдаггүй. Тиймээс Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас хонины цэцэг өвчний вакциныг 5-10 дахин их тунгаар үхрийн вакцинжуулалтад хэрэглэж болно гэсэн зөвлөмж гаргасан. Энэ дагуу МЭЕГ-аас туршилтаар үхрийг цэцгийн вакцинаар вакцинжуулж эхэлжээ. Гэхдээ энэ нь урд хормойгоороо хойд хормойгоо нөхөхтэй адил үр дүн сайн шийдвэр биш юм. Ийм ноцтой нөхцөл байдалд өвчлөлийг олон нийтэд нээлттэй мэдээлж, хорио цээртэй бүсээс мал, мах худалдаалахгүй байхад хяналт шалгалтаа сайжруулах ёстой. Гэтэл махны экспортоо зогсоосон Монгол Улс дотоодын махны чанар, аюулгүй байдалдаа яагаад ийм хайнга хандаж, 3.4 сая иргэнийхээ эрүүл мэндийг хөсөр хаясны учрыг бид олсонгүй.
Өвчлөл энэ жил яагаад ийм их тархсан тухай Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг “Шүлхий өвчний голомтыг тодорхойлж, хөл хорио тогтоож, хариу арга хэмжээг шуурхай авах нь чухал. Гэвч хорио цээрийн бүсээс санаатай болон санамсаргүйгээр малаа худалдах, нүүх, тээврийн хэрэгслээр зорчих, отор хийснээс болж голомтот бүсээс халдвар бусад аймаг, сум руу тархсан. Хөдөлгөөн хийсэн малчид, бизнес эрхлэгчдэд холбогдох байгууллагуудаас шалгалт явуулж байна. Учир нь мал эмнэлгийн газрын зөвшөөрөлгүйгээр хорио цээрийн бүсээс малын худалдаа хийж, бүс нутгийн аюулгүй байдалд халдсан. Мал, хүний хөлөөр шүлхийн вирус тархдаг учир бид хөдөлгөөнийг хумихыг хичээж байгаа ч бүрэн дүүрэн хянаж чадахгүй байна” гэж ярьсан юм.Түүний ярианаас үзэхэд малын бичиггүйгээр хорио цээртэй, халдварт өвчний голомтот бүсээс мах худалдаалах,борлуулах өндөр эрсдэл дунд бид амьдарч байна.
ХХААХҮЯ-наас “Махны үнийг бууруулах нь бидний зорилго биш. Тэнцвэртэй, тогтвортой, чанар аюулгүй байдал хангасан махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь бидний үндсэн зорилго” гэж мэдээлсэн. Тэгвэл товчоод дахь хяналт шалгалтаа сайжруулаагүйгээс аюулгүй байдал хангасан, эрүүл махаар иргэдээ хангах зорилгодоо хүрэхээс хэдийнэ өнгөрсөн болохыг сануулъя. Эцэст нь Монголчууд шүлхийтэй мах идэж байгаагийн хариуцлагыг хэн хүлээх вэ?.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн
Занданшатар намтар
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна
ЭМГЭНЭЛ8 сар 8. 10:49
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧААР Б.ПҮРЭВДАГВЫГ ТОМИЛЛОО5 сар 26. 17:38
ХАЯГ, ХАЯГИЙН БАЙГУУЛАМЖИЙГ СТАНДАРТАД НИЙЦҮҮЛНЭ5 сар 26. 16:00
ИРГЭДИЙН БҮЛЭГ ҮЕРИЙН ДАЛАН, НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖ БАЙНА5 сар 26. 15:46
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ 100 БИЗНЕСИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨС ЧӨЛӨӨЛЛӨӨ5 сар 26. 15:38
СХД-ИЙН 30-Р ХОРООНД 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛЬ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 15:30
62 ДУГААР СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН 3-Р БАЙР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:19
УСАН СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРЛОО5 сар 26. 15:08
ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР ЭРХЛЭГЧДИЙН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН УУЛЗАЛТ БОЛЛОО5 сар 26. 14:34
БАЯНХОШУУНД 169 ДҮГЭЭР СУРГУУЛЬ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ5 сар 26. 14:25
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОСОН БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 14:16
158-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА ТАЛБАЙД 35 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАРЬЖ БАЙНА5 сар 26. 14:05
СХД-ИЙН 26-Р ХОРООНД ЖИШИГ ӨРХИЙН ЭМНЭЛЭГ БАРИГДАЖ БАЙНА5 сар 26. 13:57
САППОРО ОРЧИМД 30 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ, ЯВГАН ХҮНИЙ ЗАМ ТАВЬЖ БАЙНА5 сар 26. 13:49
ТАВАН ШАРЫН ГАРМЫН ЯВГАН ХҮНИЙ ГҮҮРЭН ГАРЦЫН АЖЛЫГ ХИЙЖ БАЙНА5 сар 26. 12:38
УГСАРМАЛ ОРОН СУУЦНЫ ДУЛААЛГА, ЗАСВАРЫН АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА5 сар 26. 12:33
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ СХД-ИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:27
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДСАН СУРАЛЦАГЧДЫН АР ГЭРИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА5 сар 26. 12:22
УЛААНЧУЛУУТЫН ЗҮҮН ЭНГЭРТ 6000 ШИРХЭГ УЛИАС, ХАЙЛААС МОД ТАРИЛАА5 сар 26. 12:17
ӨНӨР ХОРООЛЛЫН АРЫН ЗАМЫГ ШИНЭЧИЛЖ БАЙНА5 сар 26. 12:12
240 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА5 сар 26. 12:05
ҮЕР УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, БЭЛТГЭЛ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ5 сар 26. 12:00
“ЦЭВЭР АГААР-НОГООН ШИЙДЭЛ” СЭДЭВТ БҮТЭЭГДЭХҮҮН ТАНИЛЦУУЛАХ ӨДӨРЛӨГ БОЛЛОО5 сар 26. 11:53
БУМБАТЫН РАШААНД 10 МЯНГАН МОД ТАРЬЖ БАЙНА5 сар 26. 11:46
“SPECIAL DAY БОЛОМЖИЙГ БҮГДЭД” АРГА ХЭМЖЭЭГЭЭР ХҮҮХДИЙН ШҮДИЙГ ЭМЧИЛЖ БАЙНА5 сар 26. 11:41
ДЭЛГҮҮР ЧӨЛӨӨЛСӨН ТАЛБАЙД ИРГЭДЭД ЗОРИУЛСАН ЧИЙРЭГЖҮҮЛЭХ ТӨХӨӨРӨМЖ БАЙРШУУЛЖЭЭ5 сар 26. 11:34
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАЖ БАЙНА5 сар 26. 11:27
306 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН ГАДНА 20 АВТОМАШИНЫ ЗОГСООЛ БАЙГУУЛЖ БАЙНА5 сар 26. 11:10
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ2025, 11 сар 21. 19:58
Сэтгэгдэл бичих