
Энэ онд нийт дөрвөн удаа, 16 аймгийн 99 суманд малын шүлхий өвчин бүртгэгсэн. Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт 12 аймгийн 56 суманд 85 голомтод хөл хорио тогтоожээ. Үүнтэй холбоотой санал бодлоо твиттерт жиргээд буй малын их эмч П.Болортуяатай (Чепуха) ярилцлаа.
-Шүлхийн халдвар юугаар дамждаг юм бэ?
-Шүлхийн халдвар зөвхөн махаар дамждаггүй. Хүн, мал амьтан, тээврийн хэрэгсэл гээд зөөвөрлөгдөж болох бүхий л зүйлсээр дамжих боломжтой.
-Хүнд халддаг юм уу, бид шүлхийтэй малын мах идвэл яах вэ?
-Хүнд халддаггүй, хүн шүлхийгээр өвчилсөн малын махыг идэхэд ямар ч аюулгүй. Хэдий тийм боловч өвчтэй махны өнгө, үнэрт өөрчлөлт орж тодорхой хэмжээгээр чанар муудна л гэсэн үг. Хүмүүс шүлхийтэй малын мах авчих вий гэж айж байна. Энэ тал дээр мэргэжлийн байгууллагууд өвчний голомтот газрыг зарлаж, сэжигтэй мал, мах худалдаж авсан бол яах вэ гэсэн зөвлөмж гаргах хэрэгтэй.
-Шүлхийн халдварын тоо нэмэгдсэнээр ямар хүндрэлүүд үүсч болох вэ?
-Цар тахлын улмаас Монгол Улсын махны экспорт тэг зогссон. Нэмээд малын гоц халдвар тархчихлаа. Коронавирус намжиж, хилээ нээсэн ч мал, махаа экспортлоход хүндрэлтэй боллоо. Импортлогч орнууд малын гоц халдварт өвчин дамжихаас болгоомжлох нь дамжиггүй. Экспортоор гарч буй махны сав баглаа боодол, тээврийн хэрэгсэл, жолоочийн хувцас, хэрэглэлээр шүлхий дамжих магадлал өндөр. Хамгийн гол асуудал нь өвчний голомтоос гарсан мал амьтан, махаар дамжин халдвар авах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, эрүүл бүс нутагт шүлхийн вирус тархаж болно. Махны экспортын хувьд адууны мах, боловсруулсан бүтээгдэхүүн гарах болов уу. Хонь, ямаа, үхрийн махны экспорт мөддөө сэргэхгүй. Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, хяналтдаа авах зардал өндөр байдаг учраас эдийн засгийн хувьд ч их хохиролтой.
-Сүүлийн жилүүдэд бараг л жил болгон шүлхий дэгдлээ, малыг устгалаа гэдэг. Энэ арга хэмжээ үнэхээр үр дүнтэй юм уу?
-Баруун таван аймгийг шүлхий өвчингүй эрүүл бүс болгох гэж сүүлийн жилүүдэд маш их хүч хөдөлмөр, хөрөнгө зарцуулсан. Гэвч өдийг хүртэл үр дүн гарсангүй. Улсын хэмжээнд шүлхийн голомтгүй бүс байхгүй болчихлоо. Өмнө нь шүлхий өвчин хил дамжин манай улсад "импортлогддог" байсан бол одоо нутагшмал болж байна. Өвчний голомт хаа сайгүй болсон “эндемик” улс орнуудад шүлхийгээр өвчилсөн малаа устгадаггүй. Устгасан ч клиник шинж тэмдэг илрэхгүй буюу далд халдвартай, шүлхийн халдварыг тарааж байгаа мал цаана нь үлдэж л байдаг. Энэ төрлийн малын халдвар тараах чадвар нь шинж тэмдэгтэй малаас хэд дахин илүү байдаг. Иймээс малыг устгалд оруулах нь ямар ч үр дүнгүй арга юм. Жишээлбэл, “Ковид-19” халдварын үед өвдсөн хүмүүс нууц үедээ бусдад халдвар тарааж, эмч нар аль болох гэртээ байхыг зөвлөж байгаа шүү дээ. Түүнтэй адил шүлхийгээр өвдсөн малаа хотонд нь хорих ёстой.
-Малчид малын гоц халдварт өвчний талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байх шиг…
-Малын гоц халдварт өвчний талаарх мэдээллийг олон нийтэд ил тод нээлттэй мэдээлэх хэрэгтэй. Мэдээллийг нуух нь өөрөө маш аюултай. Хамгийн гол нь малчид, мал аж ахуй эрхлэгчид үнэн зөв, шуурхай мэдээлэлгүйн улмаас зэргэлдээ аймаг, суманд гарсан халдварт өвчнөөс малаа сэргийлж чадахгүй байна. Сүүлийн хоёр гурван жил малын гоц халдварт өвчний мэдээлэл нээлттэй байсан гэдэгт эргэлздэг. Магадгүй үүний уршгаар өнөөдөр 18 аймагт малын гоц халдварт шүлхий өвчний халдвар тархчихлаа гэж харж байна.
-Та твиттерт ирэх хавраас малын гоц халдварт өвчин дахин дэгдэнэ гэж жиргэж байсан, яагаад?
-Шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийгдэж байгаа. Энэ вакцин зургаан сарын хугацаанд шүлхий тусахаас хамгаална. Мөн малчид өвөлжөөндөө буугаад, малын хөдөлгөөн татраад ирэхээр халдварын дэгдэлт хэсэг хугацаанд намжина. Гэхдээ шүлхийн вирус хүйтэнд илүү тэсвэртэй, олон голомттой болчихсон учраас үүсгэгч вирус нь байгальд хаа сайгүй байна гэсэн үг. Хонь, ямаанд шинж тэмдэг бага илэрдэг учраас олон сая малын биед шүлхийн вирус байна гэж ойлгох хэрэгтэй.
-Засгийн газраас яг ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Мэргэжлийн хүмүүстэй хамтарч ойрын 3-5 жилд яаж шүлхийгээс хамгаалах, тархалтыг зогсоох талаар төлөвлөгөө боловсруулахгүй бол энэ өвчин яг коронавирус шиг асаад, уугаад л бүрэн унтрахаа больно. Олон эх үүсвэртэй болчихсон учраас байнга гараад байна гэсэн үг. Мэдээ, тоо баримтандаа анализ хийж дараа нь ямар арга хэмжээ авахыг тодорхойлно. Ирэх хавар өвчний дэгдэлт эргээд нэмэгдэх магадлалтай учир угтуулж бэлэн байдлаа хангах шаардлагатай байна.
-Таныг НҮБ-ын шугамаар Мьянмарт ажиллаж байсан гэж сонссон. Малын эмчийн чиглэлээр байсан уу?
-Би НҮБ биш, Олон улсын байгууллагын шугамаар Мьянмарт шүлхийн төсөл дээр ажиллаж байгаад ирсэн.
-Гадны орнууд шүлхийн халдварыг яаж дардаг юм бол?
-Улс орон бүр нөхцөл байдлаасаа шалтгаалаад өөр өөр арга хэмжээ авч хэрэгжүүлдэг. Манай улсын хувьд шүлхийн түүхчилсэн судалгааг харахад бид нар дотооддоо буюу нутагшмал байдалтай шүлхийгүй байсан. Гадны орноос дамжиж орж ирээд тэр улс нь арга хэмжээ аваад л намжчихдаг байлаа. Харин 2017-2018 онд орж ирсэн шүлхий зүүн аймгуудад нутагшаад үлдчихсэн. Түүнийгээ төв болон баруун аймгууд руу алдчихлаа.
-Энэ жил шүлхий өвчнөөс гадна үхрийн арьс товруутах өвчин дэгдсэн. Энэ өвчний эсрэг вакцин байхгүй гэсэн үү?
-Үхрийн арьс товруутах өвчин нь Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй. 1940-1950 оны үед Африкийн улс орнуудад тархаж, дараа нь Ойрхи, Дорнодын орнууд бүртгэгдэж, Зүүн Европоос Азийн орнууд руу тархаж буй шинэ өвчин. Хөрш зэргэлдээ орнуудад ч гарч байгаа. Манайд энэ өвчний эсрэг вакцин байхгүй, өмнө нь гарч байгаагүй учраас муу судлагдсан. Ялаа, шумуулаар дамжин халдварлаж байгаа учраас хяналтад оруулахад их төвөгтэй өвчин.
А.ГАНТУЯА
Эх сурвалж: Өдрийн сонин
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ7 сар 19. 15:13
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ7 сар 19. 15:09
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Монгол Улс стратегийн хэдэн ордтой вэ4 сар 23. 14:47
Ганцмод-Гашуунсухайтын хил холболтын төмөр замын ажлыг эхлүүлэхээр товлолоо4 сар 23. 12:39
Сэтгэгдэл бичих