Б.ДОЛЖИНЖАВ
Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарын өнгө төрхийг тодорхойлогч МОНЦАМЭ мэдээллийн агентлаг анхны мэдээгээ дэлхийн сонорт хүргээд хэдийнэ 100 жил өнгөрчээ. Түүхэн энэ ойг тохиолдуулан тус агентлаг “Монголд үндэсний мэдээллийн агентлаг үүсэж хөгжсөн нь:Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг даваа гарагт зохион байгуулсан юм. Хурлын үеэр дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, чиг хандлага, Монголын сэтгүүл зүйд МОНЦАМЭ агентлагийн оруулсан хувь нэмэр гэсэн сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэв.Мөн энэ үеэр МОНЦАМЭ агентлагаар овоглосон үе үеийн 150 гаруй сэтгүүлч, орчуулагч, тоймчдын бүтээлийг нэгтгэсэн “Монгол Улсын дуу хоолой” номын I, II боть, агентлагийн 100 жилийн ойд зориулан гаргасан “Монголын шилдэг нийтлэл” цувралын 22-р боть номын дээжээс зочдод гардууллаа.
Хурлыг нээж МОНЦАМЭ агентлагийн орлогч дарга Ш.Батболд үг хэлэхдээ “Аливаа улсын үндэсний мэдээллийн агентлаг бол тухайн улсынхаа талаарх үнэн бодит мэдээ мэдээллийг дотоодод төдийгүй гадаадад хамгийн шуурхай түгээн дэлгэрүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Монгол Улсад энэ үүргийг МОНТА буюу өнөөдрийн МОНЦАМЭ агентлаг 100 жилийн турш гүйцэтгэж ирлээ. Анхны МОНТА агентлагийг 1957 онд шинэчлэн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны тогтоолоор МОНЦАМЭ нэрээр сэргээн байгуулсан юм. Тус тогтоолоор “Гадаадын хэвлэл радиод БНМАУ-ын тухай мэдээллийг өргөн дэлгэрүүлэх, өөрийн улсын хэвлэлийг гадаад, дотоодын мэдээгээр шуурхай хангах, улс орныг гадаадад сурталчлахад маш их ач холбогдолтой” гэж үзэн “Үнэн” сонины дэргэд Монголын цахилгаан мэдээний агентлагийг байгуулсан түүхтэй” гэсэн юм. Энэ үед тус агентлаг төвийн сонинууд болон радиод өдөр тутам 5-6 хуудас гадаад болон дотоод мэдээ, аймгийн сонинуудад өдөр тутам 1-2 хуудас гадаад болон дотоод мэдээ бэлтгэж өгөхөөс гадна удирдах ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан өдөр тутам 10-20 хуудас гадаадын мэдээллийг бэлтгэж өгөх үүрэг хүлээжээ.
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГИЙН АНХНЫ ЗОРИЛГО НЬ ГАДААД ХАРИЛЦААГАА ӨРГӨЖҮҮЛЭХ БАЙВ
Дэлхийн мэдээллийн агентлагуудын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн багш, доктор Н.Ариунзаяа илтгэл тавьсан юм. Тэрбээр “Дэлхий ертөнцийн талаарх бидний ойлголт, төсөөллийг бүрдүүлэх гол хүч нь мэдээллийн агентлагууд гэж үздэг. Хэсэг сонины хамтарсан санаачилгаар дэлхийд 1830-1940-өөд онд анхны мэдээллийн агентлаг байгуулагдсан. Тэдний анхны зорилго нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үйл ажиллагааныхаа зардлыг бууруулах, гадаад захидал харилцааны хүрээгээ өргөжүүлэх байв. Гэвч өнгөрсөн жилүүдэд үйл ажиллагааных нь цар хүрээ, хүртээмж эрс нэмэгдэж өнөөгийн агентлагууд улс төрөөс спорт, эдийн засаг хүртэл бүх сэдвийг хамарсан “мэдээллийн бөөний нийлүүлэгчид” болоод байна. Тэднийг нарийвчлалтай, хамгийн хурдан, хамгийн бодитой мэдээллийг хүргэх нэр хүндтэй субьект”, мөн “мэдээллийн ертөнцийн зүрх” гэж тодорхойлсон байдаг” гэж ярилаа. Дэлхийн анхны мэдээллийн агентлаг Францын AFP нь 1835 онд Хавас нэртэй байгуулагдсан билээ. Үүний дараагаар 1846 онд байгуулагдсан Associated Press нь дэлхийн хэмжээнд бие даасан мэдээ цуглуулах хамгийн том эх сурвалжуудын нэг хэвээр байна. Дэлхийн мэдээллийн системийн ноён нуруу гэгддэг тус агентлаг өдөр тутмын олон мянган сонин, радио, телевиз, онлайн хэрэглэгчдэд бичвэр, гэрэл зураг, график, аудио, видео бичлэгээр үйлчилдэг. Нью Йорк хотод төвтэй AP-ийн эрхэм зорилго нь нарийвчлалтай тэнцвэртэй, мэдээллээр хамгийн чанартай, найдвартай, бодитой мэдээллийн үйлчилгээ үзүүлэх дэлхийн чухал сүлжээ байх юм.
ХБНГУ нь Герман хэлээр мэдээ бэлтгэж түгээдэг хамгийн олон мэдээллийн агентлагтай оронд тооцогддог. Эдгээрээс голлох байр суурийг Германы мэдээллийн ууган агентлаг Дойче Прессер Агентур эзэлдэг. Тус агентлагийн Герман хэлний редакцаас өдөрт 600 гаруй мэдээ, 950 орчим гэрэл зураг нийлүүлдэг бөгөөд 21 сая зураг бүхий архивтай.
Мэдээллийн хурд нэмэгдсэнтэй холбоотойгоор тус агентлаг олон шинэчлэлийг хийжээ. Үнийн бодлогоо өөрчлөхийн сацуу бүтээгдэхүүний төрлөө өргөжүүлсэн байна. Тухайлбал, зураг, дүрс, текстээс гадна Аудио Хаб байгуулж, аудио подкаст, эшлэл, улс төр, эдийн засаг, спортын сэдэвт дуу чимээний бичлэгээр хэвлэл мэдээлэл болон хувийн хэвшлийн гишүүддээ үйлчлэх бэлтгэл ажлаа хангажээ. Мөн нийгмийн сүлжээн дэх баримтыг нягтлан шалгах, залруулах үйл ажиллагааг Фэйсбүүк компанитай хамтран хэрэгжүүлдэг юм. Энэ хүрээнд Герман, Белги, Люксембург улсын хэрэглэгчдэдээ нийгмийн мэдээллийн сүлжээгээр түгж буй худал мэдээллийн тухай анхааруулгыг илгээдэг нь үлгэр жишээ юм.
Технологийн өөрчлөлтэй холбоотойгоор сэтгүүлчид шаардлагатай үедээ ухаалаг утсаар шууд мэдээ бичиж нэвтрүүлэхэхээс гадна мультмедиа сурвалжлагч, редакторуудаас гадна сэдвийн найруулагч, мэдээний өрөө хөгжүүлэгч гэсэн шинэ албан тушаалыг Дойче Прессер Агентур агентлаг бий болгосныг Монголын хэвлэлийн хүрээлэнгийн захирал, доктор М.Мөнхмандах онцолж байв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2021.11.23 МЯГМАР № 230 (6707)
Фото: Академич Содовсүрэнгийн Нарангэрэлд “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
Ерөө сумаас 1800 жилийн өмнөх язгууртны бунхан олджээ
МҮБХ: Дөрвөн бөхийн сорьцоос хориглосон бодис илэрчээ
Олон улсын прокурорууд цахим орчин дахь гэмт хэрэгтэй хамтран тэмцэнэ
АН: УДШ-ээс өгсөн зөвлөмжийн дагуу дүрмийн засваруудыг хийнэ11 сар 21. 20:00
Баянзүрх дүүрэгт гэмт хэрэг зөрчил 9.5 хувиар буурсан байна9 сар 6. 23:07
Эмэгтэй сагсчид хагас шигшээд Тайванийн багтай тоглоно7 сар 19. 15:13
Украины шинэ ерөнхий сайдыг томилов7 сар 18. 15:09
Япон улс шинэ атомын станцтай болж магадгүй7 сар 17. 15:10
Занданшатар намтар6 сар 11. 14:43
Ши Жиньпинийг "APEC"-ийн дээд хэмжээний уулзалтад урьжээ6 сар 11. 14:08
Б.Хүдэр-Ян: Аав зөвлөгөө өгдгөөс биш албан тушаал, эрх мэдлийн хувьд тусалж байгаагүй6 сар 11. 14:06
Х.Нямбаатар: Д.Цогтбаатар гишүүн багахан шиг попроорой6 сар 11. 14:05
Худалдаа хөгжлийн банкны Дорноговь салбар шинэчлэгдэж, урамшуулал зарлалаа6 сар 11. 14:04
Б.Чойжилсүрэн: III Цахилгаан станцын осол гарсан хэсгийг хуулийнхан шалгаж байгаа учраас бид орж чадахгүй байгаа, нэвтрэх эрх хүссэн6 сар 11. 14:03
Бурхан багшийн их дүйчин өдөр бүх нийтээр амардаг улсууд6 сар 11. 14:01
СЭНГҮР брэнд 200 шилдэг харилцагчдадаа ХӨРГӨГЧ, 1500 харилцагчид ГАРЫН БЭЛЭГ хүргүүлж талархлаа илэрхийллээ6 сар 5. 15:35
Засгийн газар ард түмний дуу хоолойг үл тоож, нэр хүндээ алдсан албан тушаалтныг Тайвань дахь төлөөлөгчөөр томилохоор хэлэлцэж байна5 сар 27. 19:07
Б.Хурцыг Тайванийн тал хүлээж авах уу5 сар 26. 12:02
“Айл бүр хашаандаа 5 мод” төсөл хэрэгжүүлнэ5 сар 7. 13:34
Цацрагийн хэмжилт, шинжилгээ хийх олон улсын стандартад нийцсэн лаборатори байгуулна5 сар 7. 13:25
Дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан байгуулах ажлыг хэрэгжүүлнэ5 сар 7. 13:23
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно5 сар 6. 21:02
“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд өнөөдрийн байдлаар 5000 гаруй хүн бүртгүүлээд байна5 сар 3. 11:51
Г.Дамдинням: Бид нефтийн үйлдвэрээсээ онгоцны түлшээ гаргаж аваад ашиглая гэхэд Оросоос зөвшөөрөл авах гэрээ орж ирсэн5 сар 3. 11:29
Өдөрт хагас сая хүн тээвэрлэдэг "United Airlines" Монголд ирлээ5 сар 3. 11:20
Казахстаны Элчин сайдыг “Найрамдал” медалиар шагналаа5 сар 3. 9:32
Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ5 сар 3. 9:30
АН: Бүлэг ажлаас ухарч байгаа асуудал биш5 сар 3. 9:29
Сэтгэгдэл бичих