УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн



11-р сарын 22 | 17 цаг 15 минут
1713

 Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх “Богд Зонхова” цогцолборыг барих ажилд ирэх жилийн улсын төсөвт 32,4 тэрбум төгрөгийн төсвийг УИХ-аас баталж өгсөн юм.

Өнгөрсөн жил дээрх цогцолборыг барихын тулд улсын төсөвт мөн 5.5 тэрбум төгрөг суулгаж, 2021 онд 1.5 тэрбумыг нь санхүүжүүлэхээр тусгасан юм.

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өгөхдөө, 2020 оны төсвийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүдийн саналаар “Богд Зонхова” цогцолборыг барих 5.5 тэрбум төгрөг төсөвт суулгасан, хэн байсныг санахгүй байна гэсэн билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өнөөдөр хэвлэлийнхэнд “Богд Зонхова” цогцолборыг УИХ-ын Ц.Анандбазар, Ц.Цэрэнпунцаг нарын хамт санаачилж, төсвийн тухай хуульд оруулсан гэдгээ хэллээ.

Мөн тэрбээр Богд Зонховын хөшөөг санаачилсандаа хариуцлага хүлээх ёстой бол хариуцлага хүлээнэ гэв.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com