Оросууд сүүлийн 500 жилийн хамгийн урт сар хиртэлтийг ажиглалаа



11-р сарын 20 | 7 цаг 20 минут
505

Өчигдөр буюу энэ сарын 19-ний өдөр сарны  хиртэлт болсон. Энэ тухай Оросууд арваннэгдүгээр сарын 19-нд сүүлийн 500 жилд тохиолдсон хамгийн урт сарны хэсэгчилсэн хиртэлтийг харлаа хэмээн мэдээлжээ. 

“2021 оны 11-р сарын 19-ний Баасан гарагт Москвагийн цагаар 09:03-15:04 цагийн хооронд сарны хэсэгчилсэн хиртэлт болох  бөгөөд энэ нь Москвад ажиглагдахгүй. Гэхдээ энэ бол 15-р зуунаас хойшхи хамгийн урт сарны хэсэгчилсэн хиртэлт юм" гэж Роскосмос онцоллоо.

Сар дэлхийн сүүдэрт бараг бүтнээрээ (0.97) орж, сарны диск улаавтар өнгөтэй болох тул хиртэлт "бараг бүхэлдээ" болно.

Алс Дорнодын оршин суугчдад  энэ үзэгдэл  хамгийн сайн харагдана. Түүнчлэн хамгийн  их хэсгийн хиртэлт Өвөр Байгалийн бүс нутагт ажиглагдах бол хиртэлтийн төгсгөл төв, зүүн, хойд Сибирьт болно гэжээ. 

Сарны хиртэлт Москвагийн цагаар 10:20-13:48-ын хооронд тохиож 3 цаг 28 минут үргэлжилжээ. 

Өнгөрсөн зургадугаар сард Оросууд сүүлийн 55 жилийн хугацаанд анхны ховор цагираг хиртэлтийг харсан юм.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com