Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа



11-р сарын 19 | 14 цаг 05 минут
1085

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо өнөөдөр Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Энэ үеэр Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр байгууллагын үйл ажиллагаа,бүтэц бүрэлдэхүүн  болон  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, байгууллагын цахимжилттай холбоотой хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар дэд сайдад танилцуулав. Тухайлбал, ХЗДХЯ, ГХЯ, ГИХГ хамтран цахим визийн Evisa.mn цахим системийг нэвтрүүлж, дэлхийн 36 орны иргэдэд Монгол Улсын цахим виз олгож эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 15 улсын 54 иргэнд цахим виз олгосон байна.

Мөн Монгол улсад оршин сууж буй гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын мэдээллийн хүртээмжийг сайжруулах, мэдээллийн дутмаг байдлаас үүдэлтэй зөрчлийг багасгах зорилгоор байгууллагынхаа https://immigration.gov.mn/mn/ цахим сайтыг шинэчилж, монгол, англи, орос, хятад, солонгос гэсэн 5 хэлээр мэдээлэл авах боломжийг бүрдүүлсэн талаар онцлов.

Мөн дэд сайд Гадаадын иргэн, харьяатын газрын дэргэдэх хүүхдийн цэцэрлэг болон виз, зөвшөөрөл олголт, хяналтын шалгалтын үйл ажиллагаатай тус тус танилцав.





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай байгууллага хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих





Шинэ мэдээ

©2025 он, Magic Global Media LLC, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.
Утас: 9902-9827, 88089616 Мэйл: magicglobalmedia@gmail.com